Нийгмийн

Г.Занданшатар: Нам “наймааны хэрэгсэл” болж болохгүй

Өнөөдөр /2023.06.08/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Үндсэн хуулийн өөрчлөлт ньУлс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулиар бодит ажил хэрэг болно. Цогц өөрчлөлт хийж байж амьдралд хэрэгжинэ. Ирэх сонгуулиас эхлээд үндсэн хуулийн өөрчлөлт бодит үр дүнгээ өгчэхлэх ёстой. Аливаа шинэчлэлт өөрчлөлт, боломж, эрсдэл аль алиныг нь дагуулдаг. Сорилт бэрхшээл ч бий болно”. Ийм учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага шалгуурыг өндөрсгөхталаар олон нийт болон ахмад улстөрчдөөс ирж байгаа санал, зөвлөмжийг анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Мөн улстөрийн намууд зарагдаад эхэллээ гэдэг шүүмжлэл гарч байгааг дурдаж Улстөрийн нам “наймаа”-ны хэрэгсэл болж болохгүй. Тиймээс Сонгуулийн тухай хуульд энэ асуудлыг тусгаж, ийм зөрчил гарахгүй байх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатайг Ажлын хэсгийн гишүүдэд анхааруулав.

Түүнчлэн Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Улс төрийн тогтолцооны шинэчлэлийн ардчиллын суурь институт нь  улс төрийн нам. Улс төрийн намгүй ардчилал, үндсэн хуулийн институт гэж дэлхийд байхгүй. Ийм учраас улс төрийн намын шинэчлэл, дотоод ардчилал, санхүүжилт ил тод байх зэрэг зарчмуудыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан. Энэ дагуу Үндсэн хуульд оруулах өөрчлөлт батлагдсан.

Тиймээс одоо сонгуулийн тухай болон улстөрийн намын тухай хуулиа Үндсэн хуулийн өөрчлөлттэй нийцүүлснээр цогц өөрчлөлт болох ёстой учраас хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт чамбай хандах шаардлагатай гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button