Л.Оюун-Эрдэнэ: Төсвийн орлого 1.1 их наяд төгрөгт хүрч, далд эдийн засгийг ил болгов
УИХ-ын өнөөдөр /2023.06.09/-ийн чуулган үргэлжилж байна. Чуулганаар 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар хэлэлцэж буй. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлуулж байна.
Тэрбээр,
"УИХ-ын эрхэм гишүүд ээ, ҮХӨ-ийг хэлэлцэн баталж, шинэ 30 жилийн түүхэн реформыг дэмжсэн та бүхэнд талархаж байна. Усны мандал дээр харагдах мөсөн уулын оройг ярилцаж цаг алдалгүй, суурь реформуудыг шинэчлэх шаардлагатай байна.
Шинэ сэргэлтийн хүрээнд боомтын асуудлыг шийдэж, уул уурхайг тойрсон далд эдийн засаг өдрөөс өдөрт ил болж, "5Ш" ажиллагааны хүрээн дэх тэмцлүүд үр дүнгээ өгч байна.
Эдийн засаг 2022 онд 4.8, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж гарлаа. Энэ өсөлт хоосон тоо биш. Нэг хувь нь дунджаар 600 орчим тэрбум төгрөг байдаг. Эдийн засаг ийнхүү өссөнөөр төсвийн орлого хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр давж биелж, оны эцэст 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байна.
Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоо руу шилжиж, 12.5 тэрбум ам.долларт хүрлээ. Валютын нөөц 3.8 тэрбум ам.доллар давч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5000 ам.доллар давсан. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дээрх нүүрс болон зэсийн үнээс гадна бусад эрсдэл байгааг мартаж болохгүй.
"Чингис" болон "Гэрэгэ" бондын өрийг бүрэн төлж дуусгасан. -Хөгжлийн банк"-ны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд давж, "Самурай" бондын өрийг бие даан төлөх боломж бүрдлээ. Ингэснээр гадаад өрийн дампуурлаас одоо л гарч байна.
Улсын нэрээр зээл авч, бүлэглэн хуваасны дараагаар өөрсөддөө өршөөлийн хууль баталсан гашуун түүхийг бид мартахгүй, давтахгүй. МАНАН дэглэм өдрөөс өдөрт нуран унаж, хүзүүвч тогтолцоо цааш цаашид задарсаар байна. Тиймээс эхлүүлсэн тэмцлээ хатуу үргэлжлүүлж, хэрсүү байх хэрэгтэй.
Төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байна. Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр орлого давж биелсэн гэдэг нь тэр хэмжээгээр далд эдийн засаг ил болсон гэсэн үг.
Давуулан биелүүлэх 1.7 их наяд төгрөгийг дараах байдлаар зарцуулна.
НЭГТ. Хотод үлэмж хэмжээний асуудал ужгарсан. Хохирогч нь нийслэлийн иргэд юм. Хүүхдийн талбай, ногоон байгууламжийг хууль бусаар олгосон үе үеийн дарга нарыг шүүхэд хандаж, нэхэмжлэх болно. Нийслэлд өнгөрсөн хугацаанд 1213 км авто зам тавьсан ч дийлэнх нь хоорондоо холбогдоогүй. Засгийн газрааас тодотголын хүрээнд тойрог замыг барина. Сэлбэ гол болон Туул голын орчмын иж бүрэн төслийг бий болгох санхүүжилтийг нийслэлд олгож байна.
ХОЁРТ. Төрийн албан хаагчийн 560 гаруй салангад шатлалыг уялдуулж, цалингийн тогтолцоог шинэчлэх нь энэхүү бодлогын үндсэн зарчим юм. Улмаар 42 суурь системд шилжүүлнэ. Жил бүр инфляцтай уялдуулж цалинг нэмдэг тогтолцоог бий болгож байна.
ГУРАВТ. Нийт тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед тэтгэврийг инфляфтай уялдуулж, жил бүр нэмдэг болох юм.
ДӨРӨВТ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн иргэдтэй адил сурч боловсрох, ажиллах боломжийг Засгийн газар дэмжиж ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд парламентад дуу хоолойгоо илэрхийлэх боломжийг нээнэ гэдгээ Ерөнхий сайдын хувьд амлаж байна. Мөн төрийн бүх шатны байгууллагуудад ажиллах боломжийг нь бий болгох юм.
ТАВД. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно. Ямар ч улс орны ирээдүйн хөгжлийн бодлого ирээдүй рүү чиглэсэн байдаг. Сүүлийн үед хүн амын төрөлт буурч буй нь дэлхий дахинаа анхаарах чухал сэдвүүд болоод буй. Хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгоно. Мөн хүүхдийн оролцооны байгууллагуудыг Засгийн газар бодлогоор дэмжинэ.
УИХ-ын гишүүд ээ, Засгийн газраас -Оюу Толгой"-н 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Дубайн гэрээг цуцалж, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн луйврыг таслан зогсоож, суутган тооцолтыг хийж дуусгалаа. "Хөгжлийн банк"-ны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, нүүрсний хулгайг илчилж, тусгай сангийн мэдээллийг ил тод болгож, "Чингис" бондыг төлж дуусгалаа.
Эхлүүлсэн тэмцлээ цаашид үргэлжлүүлж, Шинэ сэргэлтийн бодлогыг бүх нийтээр хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засаг эрүүлжин тэлж, иргэдийн гар дахь бодит мөнгөн орлого нэмэгдэнэ.
Засгийн газраас уул уурхайн аж ахуйн нэгжүүдийг нээлттэй компанийн засаглалтай болохыг хуульчилж, нийтийн баялаг хэдэн хүний гарт очсоныг ил болгоно. Үндэсний баялгийн сангийн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг энэ хаврын чуулганд багтааж УИХ-д өргөн мэдүүлнэ.
УИХ-ын гишүүд ээ, Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын тухай хуулийг хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tsaashdaa ch ix zuil khuleej bga shu. Amjilt
Амжилт,жирийн иргэд дэмжиж байгаа шүү
Чаампар
Ха ха хулхидуулаж дуусахгүй
Shudargaar chn setgel barin ajillaj buruud hatuu, zuvd zuulun baihiig husen yuruuye. Ajliin amjilt husye. Odoo uildverlegch oron bolgoh talaar boditoi, ur dun ni medegdehuits alham hiih heregtei.
Бичсэн зүйл гарчигтайгаа зөрөөд байна. Төсвийн орлого 1,1 их наяд төгрөгөөр ДАВЖ Биелсэн.
Avligatai sain temtseerei
Оюунэрдэнэ та улс орныг дампуурлын ирмэгт авч ирлээ. Та одоо улс орноо бодоод хурдан огцорч, бололвсролоо дээшлүүлэх ажлаа хийсэн нь дээр байна. Та ямар нэг юмыг эхлүүдээд дунд нь оруулаад, юу ч биш холион бантан болгож хаяж байх юм. Таны бүтээсэн юм �##�га. Та Тавантолгой гэж эхлээд их сүртэй, нэр устай нь хэлж гарч ирсэн. Сүүлдээ А Адьяасүрэн, Х.Баттулга, Батэрдэнэ, Ганхуяаг гэж сүртэй хачин гарч ирсэнээ өөрөө холбогдолх гээд байгаа юмуу ш�##� өөр, эрт урьдын б юм хөөцөлдөөд, ард биднийг өөр чиглэлд анхаарлы нь хандуулах гэж оролдох боллоо. Ингээд , нрмхон тэмээ ноолоход амар гэгчээр Бадамжунайгаар реклам тоглоомоо хийж, одоо койн болж солиорлын дээдэд хүрч хувирлаа. Ад түмэн дуугарах, Засгийн газар огцлох цаг боллоо.Яамдууд нь яам биш болж байх шиг. БОАЖЯ гэхэд бүх мэргэжлийн хуучин олон жил амжиллттай ажиллаж байсан хүмүүсээ сайдтай хамтарч ажиллахын хүсэхгүй/өөрөө юу ч мэдэхгүй, мэргэжлийн бус мөртөө / байна нэрээрхөөж гарган оронд нь мэргэжилтэй үгүй нь тодорхойгүй биеийн тамирөн өмд цамф өмсөц, гадаа гарч тамхи татсан баахан эр эм з�##�уусаар дүүргэв. Мөн өөрөө хотын төвд цагуур дээр байрлан, яамыг хотын захын орон сууцны хороолол доторх зориул�##�тын бус% лаборатори гэмээр юм шиг 2 давхар сонин зохион байгуул�##�ттай байранд аваачсанаас яам тэр чигээрээ эзэнгүйдэх, цаг нөгцөөх өнгөрөөх юмаа олж ядсан з�##�уусаар дүүрсэн дүр зураг харагдаж байна. Энэ бол сайд Батэрдэнийн мэргэжил мэдлэг дулимаг туршлагагүй буруу ажиллагаатай шууд холбоотой. Гэтэл энэ хүнийг сайд болгож багтаа авч ажиллуулж буй Ерөнхий сайдын хийж буй ажил.