Махны үнэ 10 хувь өсөж, инфляцын түвшин 11 хувьд хүрэв

Тавдугаар сарын байдлаар инфляцын түвшин 11.3 хувьтай гарчээ. Дөрөвдүгээр сартай харьцуулахад инфляцын түвшин 1.3 хувиар өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооны тайланд дурджээ.
Хэрэглээний бараа, үнийн индекс энэ хэмжээнд гарахад голлох нөлөөг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ голчлон нөлөөлсөн байна.
Үүний дараагаар,
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээ
- согтууруулах ундаа, тамхины
- гэр ахуйн тавилга, бараа
- хувцас, бөс бараа, гутал
- зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн голлох нөлөө үзүүлжээ.
Инфляцын түвшин өнгөрсөн оны мөн үед 16.2 хувьтай байсан ч энэ жил 4.9 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Үүнд голлон нөлөөлсөн нэг зүйл нь мах махан бүтээгдэхүүн билээ. Тэгвэл өнгөрсөн сарын байдлаарх махны үнэ дөрөвдүгээр сартай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Дөрөвдүгээр сартай харьцуулахад махны үнэ тавдугаар сард 10 хувиар өсжээ.
Тодруулбал,
- хонь, ямааны мах 12.3
- Үхрийн мах 11.1
- адууны мах 4.8 хувиар тус тус өссөн байна.
Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад махны үнэ 16.4 хувиар өсжээ. Үүнд,
- үхрийн мах 18.6
- хонь, ямааны мах 16.7
- адууны мах 14.7 хувиар тус тус өссөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хүний гол хэрэглээ мах , бинзен борлуулдаг нөхөдөд х�##�даж болдоггүй , тэд нар нь дураараа үнэ нэмж намыг санхүүжүүлээд бна гэж хардахаар байна шүү Ерөнхий сайд нүүрсийг нь хянаад ихлэхээр тиймүү