Гадаад мэдээДЭЛХИЙСПОРТ
Манчестер Сити Аваргуудын лигт анх удаа түрүүлэв

Английн хөлбөмбөгийн Манчестер Сити клуб Аваргуудын лигт анх удаагаа түрүүллээ. Тэд аваргын тоглолтод Италийн Интер Миланыг 1:0 харьцаагтайгаар хожсон юм.
Тэмцээний финалын тоглолт бямба гарагт Истанбул хотын "Ататурк" цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.
Манчестер Ситиг аварга болгосон, тус тоглолтын цорын ганц гоолыг 68 дахь минутад Родриго Эрнандес оруулжээ.
Тус багийн хувьд Английн цом, Премьер лигт түрүүлсэн юм. Ийнхүү Аваргуудын лигийн цомыг өргөснөөр шинэ зуун гарснаас хойших гурван тэмцээний цомыг өргөсөн Британийн анхны клуб болоод буй.
Манчестер Сити багийн хувьд Аваргуудын лигт өмнө нь Английн Челси клубтай тоглож, хожигдож байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.