Нийгэм мэдээ

НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд баталгаажуулалт хийхгүй бол улсын орлого болгоно

41 мянган иргэнд 2022 оны НӨАТ /Нэмэгдсэн өртгийн албан татвар/-ын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байна.  

Тиймээс НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй байгаа иргэд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө баталгаажуулахыг Татварын ерөнхий газраас санууллаа.

Ингэхдээ /ebarimt.mn/-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас  "Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах, буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ  EBARIMT системд зургаадугаар сарын 30-ны өдрийн  дотор гаргаж, баталгаажуулах аж.

Хэрэв дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол таны 2022 оны НӨАТ-ын  урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт орохыг анхаарууллаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button