УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Есөн аймгийн нислэгийг сэргээж, тийзний үнийг хямдрууллаа

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт есөн чиглэлийн нислэгийг сэргээж, тийзний үнийг 2-2.5 дахин хямдруулах болсныг өнөөдөр /2023.06.14/ мэдэгдлээ.
Тэрбээр “Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзний үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховорхон л байсан. Тэгвэл МУ-ын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, СЭРГЭЛТ бодитой болсоор л байна” гээд дараах аймгуудын нислэгийг сэргээж, тийзний үнийг хямдруулсан байна.
- Улаанбаатар- Даланзадгад, нэг талдаа 250-340 мянга, хоёр талдаа 500-680 мянга
- Улаанбаатар- Алтай, нэг талдаа 365-426 мянга, хоёр талдаа 730-852 мянга
- Улаанбаатар- Мөрөн, нэг талдаа 250-340 мянга, хоёр талдаа 500-680 мянга
- Улаанбаатар- Улаангом, нэг талдаа 400-426 мянга, хоёр талдаа 800-852 мянга
- Улаанбаатар- Ховд, нэг талдаа 405-451 мянга, хоёр талдаа 810-902 мянга
- Улаанбаатар- Өлгий, нэг талдаа 405-451 мянга, хоёр талдаа 810-902 мянга
- Улаанбаатар – Улиастай, нэг талдаа 316-376 мянга, хоёр талдаа 633-752 мянга
- Улаанбаатар – Чойбалсан, нэг талдаа 268-308 мянга, хоёр талдаа 537-617 мянган төгрөгийн үнэтэйгээр энэ сарын 30-наас эхлэн нисч эхлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрөөс татаас авахгүй, тэгснээ хаа хамаагүй навигацийн орлогоос авна гэсэн үү дээ
9 биш 8 юм бишүү