Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Баттулга төмөр замын асуудлаар мэдүүлэг өгөхөөс "татгалзжээ"

У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний суудлаа өгөхөөсөө өмнө төмөр замын хэргүүдийг тусгайлан шалгах чиглэлийг Цагдаа, Тагнуулын байгууллагын дарга нарт өгч, ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт "Зарцуулсан мөнгөнийхөө учрыг олоорой, шоронд оров" гэсэн анхааруулга өгснийг бид мэдээлж /линк/ байв.

Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед "Нүүрсний хулгай" гэх хэргийн хүрээнд төмөр замын төслүүдийн оффтэйк гэрээг олон нийтэд нээлттэй болгож, уг төслүүдийн гүйцэтгэгчээр ажиллаж байсан "Бодь интернэшнл"-ийн гэрээг цуцлан, хуулийнхан шалгаж байгаа нэртэй хагас жил болж байна.

Уг төмөр замуудыг барих ажил нь чиг үүргийн хувьд Засгийн газрын үүрэг байсан хэдий ч У.Хүрэлсүхийн танхим сайн дураараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын мэдэлд шилжүүлэн өгсөн байдаг. Улмаар Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын бүрэлдэхүүнтэй ҮАБЗ-ийн хуралдаанаар төмөр замын асуудлыг оруулж, нууцын зэрэглэлд оруулсан байдаг.

Үүнээс үүдээд, төмөр замын асуудлыг шалгах мөрдөн байцаалтын явц урагшлах боломжгүй болж гацжээ. Хөшигний ард яригдаж буйгаар, Ерөнхийлөгч асан Х.Баттулга төмөр замын асуудлаар мэдүүлэг өгөхөөр очихдоо "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс нууцын асуудал ярьж болно гэсэн бичгээ аваад ир" гэх агуулгаар хандаж, гацаасан гэгдэж буй.

Тухайн үед төмөр замын асуудлыг нууцын зэрэглэлд оруулж байсан эрхмүүдээс эдүгээ У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, Г.Занданшатар УИХ-ын даргын албан тушаалаа улиран хашиж байгаа юм. Тиймээс ч төмөр замын асуудлыг шалгах явц нь төрийн онцгой эрх ямба эдэлдэг албан тушаалтнуудаас мэдүүлэг авах шаардлагад хүрч гацсан гэсэн үг юм.

Одоогоор "Тавантолгой төмөр зам"-ын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад оргон зугтсан Н.Удаанжаргалыг гадны орноос авчрахаар ажиллаж буй. Гэсэн хэдий ч түүний хэрэгтэй шууд хамааран шалгагдах нигуртай, нийт 9.2 их наядын гэрээ /линк/ байгуулаад байсан "Голомт"-ын Н.Баясгаланд хамаарсан хэргийн явц мөн л тодорхойгүй байдлаар гацаад байна.

Н.Баясгалан нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг төрийн тэргүүн байх үед нь ихээхэн дотноссон нэгэн бөгөөд У.Хүрэлсүхтэй эртнээс найз нөхдийн холбоотой явж ирсэн түүхтэй билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
bold
bold

төмөр зам барихад ямар юмаа нууц�##�даг байна аа?? цэргийн зориул�##�ттай байгууламж барьсан биш, идсэн ууснаа нууц гэж нуун д�##�д�##�ж байгаа биз, өөр юу байдгийн. Нууц гээд байгаа зүйлээ ил болгоо, төмөр зам барьчихв�##� танк оруулна гэж �##�иа марзан юм ярьж, мөн төмөр зам нэрээр 200 сая доллар зувчуулж шороон д�##�ан л босгосон биз дээ. Хөдөлмөрийн баатар болгосон хамсаатнууд нь хүртэл дандаа гэм хэрэгт холбогдоно.

Зочин
Зочин

Данх худлаа шударгын дүрд тоглоод байгаа нь мэдэгдэж эхэлж байгаа. Үнэхээр л тэмцээд байгаа юм бол энэ даварцан хулгайчаа аваачаад хийчихээ. Тэгсэн цагт чинь монголчууд бид итгэе

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хэнийг хийхийн хүрэлсүг занданшатар баттулгыг уу . Тэгээд чи итгэх юмуу ха ха ха ха хуцдаг х�##�тар вэ?хэ хэ хэ . Чамд итгүүлэх гээд л хүрэл сүх ерөнхийлөгчөө барих юмуу ха ха ха ёстой м�##�аас доошоо амьтан бэ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Төрийн эргэлт цэргийн биш шүү

Зочин
Зочин

Ард түмнийг төр биш бүлэг удирддаг онол практикийг тараван хүн тавьсан шүү

Иргэд
Иргэд
Reply to  Зочин

Тарвагадорж

zochin
zochin

songuuli duxuud yuch xiij yuch sedej magadgui xulgaich medrel muut.

Зочин
Зочин

Оффтек гэрээнд төрийн гурван өндөрлөг оролцож хуйв�##�даж найраа хийжээ

Зочин
Зочин

Өөрсдийгөө " хүчний байгууллага"гэж нэрэлсэн хэдэн газар Женког ш�##�гах сачий нь дутна биз дээ ! Ш�##�гаж бна, ш�##�гаж бна гээд л хуучин юмаа л давтан мэдээлэ эд байхымаа !

Зочин
Зочин

Тэр тодорхой

Зочин
Зочин
Reply to  Зочин

ТӨМӨР ЗАМЫН АСУУДАЛ Х.БАТТУЛГААС ГАДНА У.ХҮРЭЛСҮХ , Г.ЗАНДАНШАТАР НАР ХОЛБООТОЙ УЧИР ШАЛГАХАД ТӨВӨГ УЧРУУЛЖ БАЙНА ДАА. ЭНЭ 3 ЧИНЬ ҮАБЗ ийн ГИШҮҮД БАЙСАН .ЭНД ГАНЦ Х.БАТТУЛГИЙГ ЭНД БИЧЭЭД ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ГАЦААЛАА ГЭЖ БИЧЭЭД ЮУ ОЛЖ ДОЛООХ БИЛЭЭ ДЭЭ

иргэн
иргэн

Нүүрсний асууд�##� яагаад гацаад байгаа нь улам л тодорхой болж байна даа. Хүрэлсүх, Занданшатар??????????

Холбоотой мэдээ

Back to top button