ДЭЛХИЙ

Путин Беларуст ОХУ-ын цөмийн зэвсэг байршуулсан гэдгээ хэлжээ

ОХУ Беларусийн нутаг дэвсгэрт эхний ээлжийн цөмийн зэвсгээ байршуулсан гэдгийг Владимир Путин баталсан байна.

Тэрбээр “Беларуст байршуулсан цөмийн зэвсгүүдийг ОХУ-ын нутаг дэвсгэр, төрд заналхийлсэн үед л ашиглана” хэмээсэн юм.

Путин Санкт Петерсбург хотод Олон улсын эдийн засгийн чуулганд оролцохдоо энэхүү мэдэгдлийг хийж, “ОХУ-ыг стратегийн ялагдалд хүргэхийг төлөвлөж байгаа хүмүүст өгсөн анхааруулга” гэжээ.

Мөн түүнээс чуулганы зохицуулагч цөмийн зэвсгийг ямар тохиолдол ашиглах талаар асуухад “Бид яагаад дэлхийг заналхийлнэ гэж. ОХУ-ын төрт засаглалд аюул заналхийлэл учирсан тохиолдолд л туйлын чанга арга хэмжээ авах магадлалтай гэдгийг хэлсэн” гэж хариулжээ.

АНУ-ын засгийн газар Кремль тэдгээр цөмийн зэвсгүүдийг Украины дайнд ашиглана гэдгийг илтгэх баримт байхгүй гэж мэдэгдэл хийсэн байна.

Путиныг Олон улсын эдийн засгийн чуулганд үг хэлсний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “ОХУ цөмийн зэвсэг хэрэглэхээр зэхэж буйг илтгэх ямар нэгэн шинж тэмдэг байгүй байна” гэсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button