НИЙГЭМНийгэм мэдээ

УДЭТ-ын зогсоолыг гурван сар ажиллах усан оргилуураар солих ажил эхэлжээ

Улсын Драмын Эрдмийн театр (УДЭТ)-ын ард талын автомашины зогсоолыг татан буулгах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан билээ. Тодруулбал, эл ажлыг өнгөрсөн сарын 25-ны дотор авто зогсоолын үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөтэй байсан юм.

Тэгвэл уг хэсгийн үйл ажиллагааг хааж, газар шорооны ажил эхлүүлжээ. Товчоор бол авто зогсоолын оронд тухайн талбайг тохижуулах хотын даргын шийдвэрийн дагуу ийнхүү зогсоол байхаа больж буй.

Тухайн хэсэгт авто зогсоол байх ёсгүй шалтгаан нь төлбөртэй ч бай, төлбөргүй ч бай Төв театрынхаа өмнө машины зогсоол ажиллуулж байгаа нь зохимжгүй гэх явдал юм. Тиймээс ч НЗДТГ-аас театрын өмнөх талбай нь өргөн цэлгэр, тохилог орчин байх ёстой хэмээн мэдээлж байлаа.

Тохижилтын ажил ирэх сарын 1-нд дуусна хэмээн Хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээлсэн. Тохижилтын зураг төслийг ч 2021 онд гаргасан байдаг. Харин одоо тухайн талбайд авто зогсоолын оронд усан оргилуур сүндэрлэнэ.

Хэдийгээр төвийн хэсэгт хамаарах газар хэдий ч эрс тэрс уур амьсгалтай оронд усан оргилуур барих нь хэр зохимжтой гэдгийг бодолцох хэрэгтэй. Учир нь модот ногоон төгөлийг нураан Төв талбайд усан оргилуур барьсан нь хамгийн уртдаа гурван сарын турш л ажилладаг. Бусад цаг үед ажилладаггүй болохоор элэгдэж, хуучирч, өнгө зүс доройтох нь элбэг.

Бэлхэн ийм жишээтэй бидний хувьд Төв театрынхаа урд дахин нэг усан оргилууртай болно гэдэг уур амьсгал, орчин нөхцөлөө бодсон ч олон нийт амарч зугаалах газрын тохижилт гэж тодорхойлж, нэрийдэхэд даанч хангалтгүй. Өөр нэгэн жишээ гэхэд л Ард кино театрын болон фонтамын усан оргилуур. Магадгүй хөшөөний дараагаар орох хэмжээний бидэнд шаардлагагүй усан оргилуурууд хотын төвд дахин нэгээр нэмэгдэх бололтой.

Эл талбайн авто зогсоолын үйл ажиллагааг зогсоох шийдвэр өмнө нь ч мөн гарч байсан юм. Тодруулбал, С.Батболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалыг хашиж байхдаа буюу 2018 оны наймдугаар сарын 29-ны өдөр захирамж гаргаж байв. Тухайн үед ч мөн адил тохижилт хийхийг үүрэгдэж байсан юм. Ингэхдээ 2018 оны есдүгээр сарын 20-ны дотор тохижуулж дуусгах ёстой хэмээж байв.

Юутай ч бид бүхэн хотын төвд байх зогсоолоо алдаж, усан оргилуурын тоогоо нэгээр нэмэхэд 11 хоног үлдлээ. Олон улсын стандартын дагуу тохижуулж байгаа хэмээн албаныхан мэдээлж буй хэдий ч усан оргилуурын эргэн тойронд явган хүмүүст зориулсан амарч суух газар хийгээд зориулалтын явган зорчигчийн замын материалыг ашиглах эсэхиг харзнахаас өөр сонголтгүй болов. Түүнчлэн усан оргилуурын усыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй. Дахин зөөж хийх асуудал үүсэх вий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
BByambaa
BByambaa
2023-06-20 09:01

Zuv zuv.Yum buhnig eserguutsdegee boliyo.

Зочин
Зочин
2023-06-20 09:06

Болиочээ Сумтайбазараа. Мөнгө идэх энэнээс өөр арга бодож олж чадахгүй байна ууу

Зочин
Зочин
2023-06-20 09:38

Өөр тохижуулах, усан сан барих газар олдохгүй бгаа юм шиг л бгааз. Машин тавих газаргүй болох тусам хүмүүсийн уур уцаар нэмэгдэнэ. Тэр чинээгээрээ хүмүүс стрестэж тэнэгрэн өөр юм эрүүл ухаанаар бодох чадваргүй болох нь хэнд ашигтай вэ? Ухамсартайгаар тэмцэхийн тулд хотын даргын энэ шийдвэр ямар үндэслэлтэй байсныг ш�##�гаж тодруулах хариуцлага тооцох газар бий юу?

иргэн
иргэн
2023-06-20 09:40

Иргэд ая тохитой амрах газартай байх нь чух�##�. Манайх нэг л их олон улсынстандарт ч гэх шиг сүржин ярих яах вэ.

Зочин
Зочин
2023-06-20 12:25

Зүгээр л т�##�бай санд�##� байж болдоггүй юм бх даа. Идэж уух нь дийлдэхгүй юм.

Зочинцэцэгуэцэг
Зочинцэцэгуэцэг
2023-06-21 08:46

Бас нэг мөнгө хөрөнгө шамшигдуулж угаасан хэрэг байна! Амарсайхан Сумьяабазар нарыг огцруулж баривчилж шүүж яллаж хөрөнгийг нь хурааж өр төлбөрийг төлүүлэх цаг болсон! Ингэж чадахгүй бол засгийн газар огцор!

Зочин
Зочин
2023-06-21 11:48

Юм үзэх гэж очсон хүмүүс машинаа хаана яах болж байна? Энэ т�##�аар давхар бодсон байх ёстой

Холбоотой мэдээ

Back to top button