Н.Алтанхуяг: "Үгээ хэл эсвэл шоронд ор" гэсэн. Би шоронд орохыг сонгосон

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.06.21/ 46 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дараах үгсийг ярилаа.
Тэрбээр, "2016 онд бямба гарагт манай эхнэрийг АТГ-аас саатуулж байлаа. Хүнийг сошиалаар яллачхаад дараа нь хэрэг тохдог байдал гаарсан. 15 жил багшаар ажилласан. Үгээ хэл эсвэл шоронд ор гэсэн. Би шоронд орохыг сонгосон. Монголыг ийм болгоно гэж арай ч бодоогүй, хулгайч нарыг. Хулгайч, новш нар аа. Би ингэж хэлмээр байна. Бонд босгоод ирсэн хүмүүс өнөөдөр энд яллагдагчаар дуудуулж байна. Бүгдээрээ бүтээн байгууглалт болсон. Гарт баригдаж нүдэнд үзэгдэж байна.
Хүн нь байвал хэрэг нь олдоно. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын үүсгэсэн хонгил байгаад л байгаа юм уу. Би ойлгохгүй байна. Н.Алтанхуяг байвал хэргийг нь олоод тохно.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар н.Ариунцэцэг гэдэг эмэгтэйн өөдөөс жиргээнд "Үгүй дээ. Хөгжлийн банкны удирдлагууд гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсан" гэж бичсэн байгаа юм. Хэрэг яаж зохиодог гэдгийг эндээс харж болно. Ч.Хүрэлбаатар Н.Алтанхуяг руу чиглүүлж байгаа юм байна. Энэ л байхгүй юу.
Хөгжлийн банкны зовлонгийн шалтгаан нь Н.Алтанхуяг. "Засгийн газар тогтоол гаргаад хамаатан сайд нарт тараагаад дуусгасан". Баянгол дүүргээс нэр дэвшигч Өлзийнаран ингэж хэлж байгаа юм. А.Отгонбаатар ч бас хэлсэн.
Б.Баттөмөр гишүүн намаасаа даалгавар авч, намайг гүтгэсэн. УИХ-ын сонсгол дээр 20 гаруй хүний нэрлэсэн. Хамгийн эхэнд Х.Баттулгын нэр дараа нь Н.Алтанхуяг гэж байгаа юм. Ингэж улстөрийн хэрэг зохиохгүй.
Ямар технологоор юу хийгээд байгааг чинь би гуравхан хоног суухад л гаргаад ирнэ. Мөрдөгч болдог ч юм уу. Монголын нийгмийн толгой ялзарсан. Тэгээд ийм зүйл хийлгээд байна.
Эхлээд Ч.Хүрэлбаатараар цахим орчинд Н.Алтанхуягийн талаар жиргүүлчих. Тэгээд А.Отгонбаатар, н.Өлзийнаран нараар яриулчих. Энэ чинь ерөөсөө л зохиолтой жүжиг. Үүнийг Ц.Элбэгдоржоос эхлээд бичсэн" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Unen unen, ene yalzraliig uls tuch ta nar hiisen, tegeed ta nar uuneesee mash mungu olj avsan. Harin jiriin ard bid uuniig ni tuluud suuj baina.
Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг Алтанхуягаа бонд босгож мөнгө шааж байхдаа бодох байж одоо бүү гоншигоноод бай.
Монголын Цахиагийн Элбэгдорж гэж үнэхээр зэвүүн, хэрэг хийж чаддаг, тэрийгээ б�##�луурдаж чаддаг, өөрийнхөө томилсон шүүгч нарын хугацааг дуусахаас өмнө бүх зүйлийг цэв цэвэрхэн болгочихно, дайснуудаа намнана, өөрийгөө гэм буруугүй гэсэн шүүхийн шийдвэр гаргуулаад авна гэсэн төлөвлөгөөтэй, үнэн баавар новшийн хурлийз юм даа.
шоронд нь хатаа...
Эрдэнээ огцруулсан ш дээ