УЛС ТӨРУлс төрийн мэдээЭдийн засгийн мэдээ
Хөгжлийн банкны хэргийн дүгнэлтийг 26-ны 14.00 цагт танилцуулна

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 дахь өдрөө боллоо.
Дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлсэн эл шүүх хуралдаан хоёр сар дөрвөн хоногийн дараа ийнхүү дуусгавар боллоо. Хуралдааны төгсгөлд иргэдийн төлөөлөгч Б.Элбэгжаргал санал дүгнэлтээ хэлсэн юм.
Тэрбээр,
"Өнөөдөр би эцсийн дүгнэлтээ гаргах гэж байна. Хоёр сарын турш шүүх танхимд суулаа. Шийдвэрээ танилцуулъя. Хөгжлийн банкны зээлийн мэргэжилтнүүд болох
- Л.Аззаяа
- Ц.Билгүүн
- Д.Уянга
- Т.Оюунчимэг
- Б.Чинзориг
- Ч.Чоожсүрэн
- С.Батзориг
- А.Хүчитбаатар
- Г.Гантогтох
- Т.Пүрэвсүрэн
ТУЗ-ийн гишүүн
- Д.Батбаяр
- Ж.Үхэртар
- Ж.Бат-Эрдэнэ
- Б.Махбал
- Ж.Оюунчимэг
- С.Магнайсүрэн
- Ч.Отгочулуу
- Ч.Нэргүй
- М.Баянмөнх
- Б.Найдалаа
- Б.Лхагвасүрэн
- Б.Батзаяа
- Н.Баярчимэг
- О.Хуягцогт
- Д.Даваасамбуу
Худал мэдүүлэг өгсөн гэх
- Ё.Доржсумъяа
- Б.Цэрэндаваа
- Б.Баттөр
- Б.Цэгмид
- Б.Санжмятав
- Н.Алтанхуяг нарыг гэм буруугүйд тооцож байна. Бусад хүмүүсийг гэм буруутайд тооцлоо" гэсэн юм.
Улмаар энэ сарын 26-ны өдрийн даваа гарагийн 14.00 цагт "Хөгжлийн банкны" гэх хэргийн 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн дүгнэлт шийдвэрийг танилцуулахаар боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.