ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Хөгжлийн банканд шилжсэн 8 үл хөдлөх хөрөнгийг борлуулна

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн 18 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулах зарлалыг энэ сарын 2-ны өдөр www.dbm.mn цахим хуудсанд байршуулж, 6-р сарын 15-ны өдрөөс худалдан борлуулах санал авч эхэлсэн билээ. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах хүсэлт гаргагчдын саналыг цахим хуудсанд нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Худалдан авах хүсэлт гаргагчийн цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг энэ сарын 20-ны өдрийн 14 цагт ШӨХТГ болон ТӨБЗГ-ын төлөөллийн хөндлөнгийн хяналт дор нээсэн бөгөөд олон нийтэд зарласан 18 үл хөдлөх хөрөнгөөс найман үл хөдлөх хөрөнгө дээр нийт 2.5 тэрбум төгрөгийн шаардлага хангасан санал ирсэн. Үүнд:

  • БЗД 1-р хороо, Барилга Мега Стор худалдааны төвийн В1 давхрын 895.02 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбай
  • Ла Колина хотхоны 3, 10, 11, 14, 15, 23, 26 тоотууд юм.

Дээр дурдсан 8 үл хөдлөх хөрөнгө дээр санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдтэй цахим системд ирүүлсэн саналыг баталгаажуулах хуудас үйлдэн худалдах үнэ буюу төлбөрийг Хөгжлийн банкны дансанд байршуулах замаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж өмчлөлийг шилжүүлэхээр ажиллаж байна.

Харин үлдсэн 10 үл хөдлөх хөрөнгө дээр цаашид сонирхсон иргэн хуулийн этгээд МУХБ-ны цахим хуудсаар дамжуулан санал илгээх эрх нь нээлттэй юм. Саналыг банкны цахим хуудсаар ҮХХ-ийн мэдээлэл хэсгийн /Худалдан борлуулах ҮХХ/ цэс рүү нэвтэрч өгөх боломжтой. Ирүүлсэн саналын мэдээллийг бодит цагийн горимоор ҮХХ-ийн мэдээлэл хэсгийн /Ирүүлсэн саналын мэдээлэл/ цэснээс харах боломжтой.

-Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнг гурван сар тутамд шинэчилнэ-

Хөгжлийн банкнаас нийт худалдан борлуулах 93 үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь ангилбал 53 нь орон сууц, 11 нь үйлчилгээний зориулалттай талбай, 16 нь  авто зогсоол, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нэг байгаа бөгөөд амины орон сууцны зориулалттай, долоон блок орон сууц, гурван блок үйлчилгээ, нэг блок буюу (332 ш) авто зогсоол, нэг газар байна. Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 179.3 тэрбум төгрөг бөгөөд үл хөдлөх хөрөнгө тус бүрийн үнийн дүнг гурван сар тутамд шинэчлэн тогтоох юм.

Цаашид борлуулагдаагүй үлдсэн үл хөдлөх хөрөнгийг зарагдах хүртэл тасралтгүй үргэлжлэх тул сонирхсон этгээдэд санал өгөх нь нээлттэй байна. Тиймээс худалдан борлуулах зарлал дахин оруулахыг хүлээхгүйгээр банкны вэб хуудсанд хандан зарагдаагүй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналаа өгөх боломжтой.

Хөгжлийн банк нь 2023 онд төлөх бондуудын төлбөрийг барагдуулахын тулд богино хугацаанд хөрвөх чадвартай нөөц хөрөнгө бүрдүүлэх нь нэн чухал байна. Иймд чанаргүй зээлийн өр төлбөрт хүлээн авсан Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжиж ирсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод шилэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна.

Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг банкны цахим хуудасны ҮХХ-ийн мэдээлэл цэснээс энд дарж авна уу.  

-“Шинэ яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийн худалдан авах саналыг авч эхэллээ-

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг өнөөдрөөс буюу зургаадугаар сарын 23-наас цахимаар авч эхэллээ.

“Шинэ Яармаг” цогцолбор хорооллын худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн зарлалыг www.dbm.mn цахим хуудсанд энэ сарын 13-нд байршуулсан бөгөөд энэ хугацаанд банкны цахим хуудас болон газар дээр нь очиж үзэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдүүдэд дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулан ажилласан.

Тухайн үл хөдлөх хөрөнгүүдээс худалдан авах хүсэлт гаргагчийн саналыг энэ сарын 27-ны 14.00 цаг хүртэл авах юм. Хүсэлт гаргагчдаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулна. Ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын гурав хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар худалдан борлуулах юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.dbm.mn/news/1577 холбоосоор авна уу.

Хөгжлийн банк нь өөрийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button