Чөлөөт нйитлэлч

Т.Баярхүү: Өөрийн толгойгүй улс болж хоцорсон зургаан жаран

Eguur News агентлагийн "Чөлөөт нийтлэлч" буланд Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нэгдэж, нийтлэлүүдээ уншигч та бүхэнд хүргэж буй.

Үүний өмнө нийтэлсэн түүний "Итгэхүйн утга - Итгэхүйн ухаан" нийтлэлийн сүүлийн хэсгийг ЭНД ДАРЖ уншаарай.

Харин энэ удаа "Үнэмшил" нийтлэлийн эхний хэсгийг хүргэж байна.

ҮНЭМШИЛ

Монголчуудын сүүлийн 360-д жилийн УЛС ТӨР-ийн “ҮНЭМШИЛ”.

A. 1690 оноос 1911 он хүртэл Манжийн хаант төрийн цол хэргэм цалин пүнлүүнд “ҮНЭМШИН” амиа аргацааж хувиа хичээсэн өндөр цол хэргэмтэй, чинээлэг ноёддоо найдсан албат зарц Монголчууд.

B. 1911 оноос 1923 он хүртэл түвд лам-хаанд “ҮНЭМШИН” шашинт төртэй лам хуврагуудын олонхиор төрийн хар хүн угсаа язгуурт ноёдоо сэм сэмээр хороолгуулж, хийд дацангуудад өмч хөрөнгөө өглөг хишиг нэрээр хураалгаж “Зонхава богд өршөө” гэж мөргөн горьдсон сүсэгтэн Монголчууд.

C. 1924 оноос Бүх холбоот болон Коминтерний сургагч мэргэжилтнүүдэд атгуулсан хаангүй эгэл ард түмний засаглал хэмээх номлолтой Коммунизмд “ҮНЭМШСЭН” коммунист “ҮЗЭЛ”-тэй дарга нартай, коммунист маягийн малчин, ажилчин, сэхээтний давхаргатай, коммунист залуучуудын эвлэлийн гишүүн найдвартай бэлтгэл хүчинтэй, коммунист зорилгын төлөө “ХЭЗЭЭД БЭЛХЭН” гэж ёслон тангарагласан улаан бүчтэй пионер өсвөр үедээ “НАЙДСАН” Монголчууд болсон.

Чухам “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовох”-нь дээр юм байна гэдгийг дээр дооргүй мэдрэхээр түүхэн үйл явдлын гашуун сургамжтай ЗУРГААН ЖАРАН.

“ИТГЭЛ” төрүүлэх зуурдын “ҮНЭМШҮҮЛ”-лээр гэрийг нь эзлэхгүйгээр бүлийг нь эзэгнэн, шүүсийг нь сорж шилмүүсийг нь мөлжих шуналын сэтгэхүйн дайнд ялагдсан урагшгүй бүтэлгүй өөрийн толгойгүй хүмүүс болж хоцорсон ЗУРГААН ЖАРАН.

Монгол шинэ лам нар хуучин бөө мөргөлтэй дайтаж, Мөнх тэнгэрийн шүтээнгүй Монгол болгон санаагаа амрааж, Манжийн хаадын даалгаврыг биелүүлж , түвд лам нар шашин төрийн тэргүүн хэмээгдэн Монголчуудыг захирах болсон. Нэг дор 300 бөөг цуглуулан булж шатаан Зонхавагийнхаа өмнө “буян үйлдсэн” эмгэнэлт түүх ч байх.

Манжийг дагасан Монголчууд ЧИНГИС хаанаа шүтсэн Монголчууд хоорондоо дайтсан. Коммунист номлолтой нам байгуулагдсанаар ЛАМ ба НАМ хоёр хоорондоо таарахгүй дайтсан. Түвдийн зонхавад сүсэглэсэн Монголчуудыг Зөвлөлт коммунист номлолд сүсэглэсэн Монголчууд хувьсгалт цэргийн хүчээр хядсан. Коммунист “ҮЗЭЛ” нүүдэлч малч заяатай их хаадын эрэлхэг ард түмний “ ИТГЭЛ” зүтгэлтэй дайн зарлаж хэлмэгдүүлэл энлүүлсэн.

D. 1990 оноос өнөөдрийг хүрсэн (2023 он) өнгө мөнгө даяарчлалын үлгэрийг номлогч АМЕРИКИЗМ-д “ ҮНЭМШСЭН” өөрсдийн гэх “ИТГЭЛ” шүтлэггүй Монголчууд. Өвөг дээдсийнхээ өвлүүлсэн мөнх тэнгэрийн шүтлэг, “ИТГЭЛ” -гүй болсноо сэхээрэх төрөлх чанараа нэгэнт гээсэн тул Ардчилал гэх харийн хийрхлээр улс орноо дахин бужигнуулж Америк, Канад, Япон, Солонгос, Хятад, Норвеги, Сингапур гээд л сонссон дуулсан харсан тэр улсуудынхаа хөгжлийн загварыг дагахаар тэдний “ҮЗЭЛ” хахууль бодлогод найдан өврөө дэлгэх ёр нүүрлэсэн МӨНГӨ ХҮҮЛЭГЧ -дийн эзэнт гүрний бодлого, аргачлал, хэрэгжилтийн золиосонд өртөв.

Ийнхүү ШИНЭ КОЛОНЧЛОЛ-ын далд бодлогын өмнө Монголын хувь заяа ангалын ирмэг рүү чирэгдлээ. Шинэ залуу удирдагчдыг гэнэдүүлэн урхидах хашир хэрсүү харийнхан хэл амаа долоож уйлсан хүүхдийг чихрээр хуурдаг шиг ногоог ДОЛЛАР-аар даллан шунал унал тийш уруу татсаар л. Тэд эхэндээ инээмсэглэдэг, нахилздаг, өглөгч дүрд тоглодог. Үр төлөөс нь үй түмээр нэхэгдэг хэдэн үеээрээ төлж барахгүй их ӨР.

Энэ бүхнийг цомхотгон Монголчуудын дотоод сэдэхүй рүү өнгийвөөс:

Ухаан санааны гол найдлага.

A. Манжийн уран гоё оны цолтой хаадын бодлогод Монголын ноёд “ИТГЭН” татвараар ард түмнээ дарангуйлж манжийн төр ба хаанд аль болох их бэлэг өргөл барьц өргөн өндөр цол хэргэм цалин пүнлүү үе “лиран авах “ ҮНЭМШИЛ ҮЗЭЛ”.

B. Түвдийн лам Лувсандагвын (зонхава буюу сонгинотой ам гэх газарт төрсөн тул зонхава гэгдэх болсон) там диваажин, зовлон зовлонгийн шалтгаан үнэн, амьдрал бодит байдал хоосон чанартай гэж номлолсон шашны гутранги сур,аалд даянаараа ҮНЭМШИН” гагцхүү түүний төлөө найдаж мөргөж сөгдөж амьдрах болсон.

C. К. Маркс, Ф. Энгельс нарын боловсруулсан коммунизмын онолыг хэрэгжүүлсэн зөвлөлтийн Лениний "ҮЗЭЛ” санаанд “ҮНЭМШИН” хөрөг баримлуудаар нь Монголоо гоёсон. Зөвлөлтизмийг гардан хэрэгжүүлсэн Сталиний туршилт, дагасан хэлмэгдүүлэлтийг ч туулсан.

Сайнтай саагтай замыг туулж буруу зөвийг хольж хутган нэг хэсэг манаргасан найдлага 1990 онд нуран унав. Манжийн хаан, түвдийн лам, христ итгэлтнүүлийн даяарчлалын номлол төслүүд болох Коммунизм, Капитализм, Либерализм, Нео либерализм гэх мэт харийн номлол бодлогод “ҮНЭМШСЭН” зургаан жаран жилийн түүхийн гарз нь Монголчууд Монгол хүндээ үл “ИТГЭХ” , “ИТГЭ”-сэн хэсгийг нь нам дарж хядах, Монголоо мартаж харийн үнэн зөвд “ҮНЭМШИН” найдах гутамшгийг хэвшүүлсний харгайгаар өнөөдөр ч Монголоо гэсэн өв уламжлал яригсдыг үл тоох, зөвхөн хэлбэрээр нь оронцоглох мугуйд байдалтай. Яагаад гэвэл удирдагчид маань Монголоо мэдэхгүй, Монгол “ИТГЭЛ”-ээ гээж харийн номд боловсорсон “ШИНЭ” сэхээтнүүд.

Эрдэмтэн докторууд маань ийм юмыг сонсоогүй, Аристотель, Гегель…энэ тэрийн сургаалд байхгүй, гадаад хэлэнд тийм агуулга алга гээд ярвайдаг. Харьчлалд өнөөдөр ч Монголчууд бурантаглагдсаар л. Монголын биш гадаадын онол түүх судлан сурталчилдаг бат “ҮНЭМШИЛ” найдлагатай хүмүүс удирдагчид болдог тул тэд өнөөдөр бүхэндээ “АГУУ” мэтээр өөрсдийгөө андуурах ч, үнэндээ насгүй түүхэнд шившигтэй гутамшигтайгаар үлдэх. Монголчууд өөрийн “ИТГЭЛ”-ээ ийнхүү бүрэн алдаж бусдад “ҮНЭМШИЖ” найдсан мэдлэгээр “ЯЛСААР” ирсэн тул нийгмийн хувьд ч угсаатныхаа хувьд ч хүчгүйдэн дэлхийн улс орнуудыг харьцуулсан элдэв стандарт, индекс, кодекс мэтэд хамгийн доогуур бичигддэг “ҮНЭН”-тэй болсон. Гэтэл дарга нар амьдрал сайжирч нийгэм хөгжиж байна гэж ятгахаар бас л “ҮНЭМШИНЭ”.

Харийн санаа “ҮЗЭЛ”-д үнэмшиж найдсанаас эзэн ЧИНГИС хааны хар сүлдэт Монголчуудаа манжийн хааны соёмбот тугтнууд нь хоморголон хядсан, 1937 онд Зөвлөлтийн Сталинч дэглэмийн турхиралтаар ногоон малгайт Монголчууд энгийн эгэл Монголчуудаа аймшигт хэлмэгдүүлэлд живүүлж харгисласан. Ийм эмгэнэлт түүхийг отго жинст ноёд, шашны олбог суудалт лам нар, коммунизмын номыг судласан дарга нар, тэднийг дагасан эрдэмтэд, шинэлэг сэтгэлгээ орчин үе Ардчилал гэх өнгөц “ҮЗЭЛ”-ийг хөөргөдөж туйлшран хадуурсан явцуу “ҮЗЭЛ” сурталч Монголчууд сүйхээлэн манлайлсан.

Тэд тухайн цаг үеүддээ өөрийн ухаанаа шавхахын оронд өрөөлийн номлолыг цээжлэж орчуулж онолдон түгээж, мэдэмхэйрхэн будлиулж өөрсдийгөө алдрын оргил руу чирч тэр чинээгээрээ хацар нь цулцайж тэр нөлөөгөөрөө Монголоо доройтуулсан түүх бичигддэг “ГАШУУН ТУРШЛАГА” буй болжээ. Зуун мянган лам нар хэдэн дуган дацан үй түмэн шуумал баримал хөрөг үлдээсэн. Зуун мянган коммунистууд “ҮНЭМШСЭН ҮЗЭЛ”-ээрээ Монголоо хөгжүүлэхийг хичээсэн, хийсэн бүтээсэн нь бий ч зорьсон нийгэм нь задарч түүхийн хуудаснаас зайлуулагдсан. Ардчиллынхан хагийн “ҮЗЭЛ”-ийг дэлгэрүүлэхээр мугуйдлан туйлширсан мэдэмхэйрлээрээ хонзогчид болон хувирч өөрсдийн нүглээ нуух өмгөөлөгчид болон төгсгөөц байх.

Манж Нангиадын, Түвдийн, Германы юм уу Оросын одоо Америк Японы нийгмийн бодлого “ҮНЭМШИЛ” тухайн газар нутаг орон цаг хугацаандаа тэдэнд л “ҮНЭН” байснаас биш Монголд яв цав таарч тохирох “ҮНЭН”-ний түлхүүр , “ИТГЭЛ”-ийн дээд биш болохыг тэд мэдсэнгүй. Өөрсдийн толгойгоо ажиллуулахын оронд өчүүхэн завшаанаар хүндлүүлэгч тэд охор бодолтнуудын жишээ жишиг болж түүхэнд бичигдэх “ҮНЭН” ойртсоор.

Зовлонгоор маань зоог нийх гэсэн харийн мууг дагаж могойн хорлолд өгтөж байгаагаа сэхээрэлгүй сайныг дагаж сарны гэрэлд орж байна гэж тэд тухайн үедээ “ҮНЭМШДЭГ-НАЙДДАГ-БАРДАМНАДАГ”.

Өөрсдийнх нь амьдрал суга дээшлэж түр зуурын алдарт хучигдахаар “ҮНЭН” энэ байж гэж “ҮНЭМШИН” өөртөө бүр их найддаг. Гэвч холын хараа өөрийн ухаан эрдэмгүй байснаас өвөг дээдсийнхээ “ИТГЭЛ”-ийг уландаа гишгэсэн маш гэнэхэн өчүүхэнчүүд гэдгээ түүхийн хог руу түрэгдэхээрээ л мэдэрч найдлага нь тасардаг ГЭМШИЛ-УДАМШИЛ-ҮЙЛИЙН ҮР бий болжээ.

Үргэлжлэл бий...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жаргалсайхан
Жаргалсайхан
2023-06-26 17:30

Гашуун үнэн бна. Үе болгонд ноёлж байсан хүчинд толгойгүй юм шиг, төрөлх хэлээ ад үзэх харь юмыг тахин шүтэх хүртэл д�##�дганаж ирсэн. Хар хайрцагны бодлого тодорхой хэмжээнд байх ёстой санагддаг

Элдэв Очир
Элдэв Очир
2023-07-13 18:36

ЭНэ эрүүл биш байх шүү.

Холбоотой мэдээ

Back to top button