Чөлөөт нйитлэлч

Т.Баярхүү: Үндэсний эмгэнэл бол өөрсдөдөө биш харийнханд итгэдэг болсон явдал

Eguur News агентлагийн "Чөлөөт нийтлэлч" буланд Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нэгдэж, нийтлэлүүдээ уншигч та бүхэнд хүргэж буй.

Түүний "Итгэхүйн утга - Итгэхүйн ухаан" нийтлэлийн өмнөх хэсгийг ЭНД ДАРЖ уншаарай.

ҮРГЭЛЖЛЭЛ

Монголчууд морин дэл дээр түүхээ бүтээж хүн төрөлхтөнд ухаан эрдмээ гайхуулсан цуутай ард түмэн. Тэд атар онгон энгүй уудам нутгийг эрх дураараа эзэгнэн билчээрийн мал аж ахуй , ан гөрөөсөө үржүүлэн аж төрдөг, нүүдэлч соёлын гол эзэд тул олноороо шавсан суурин иргэншил, газар тариалан шүтсэн бөөгнөрлөөс тэс өөр сэдэхүйтэй. Нүүдэлчид өдөржин малаа хариулж бүхнээ тунгаан бодсон үнэнээ ярьдаг бол суурин иргэншлийнхэн тулгам бужигнаан дунд ярьснаа дараа нь эргэцүүлдэг онцлог бий. Иймд өөрсдийгөө Азийн нэг хэсэг гээд энэтхэг, нангиад, түвдийн философи, шашнуудыг нүүдэлчдийн “ ИТГЭХҮЙ УХААН”-тай жишиж тэдний нөлөө ихтэй гэх нь үнэн чанартаа эндүүрэл.

Өвөг гүн ухаанаа судлаагүйн балгаар хожмын Агваандандар( 1757-1840), Агваанхайдав(1779-1838), Агваанбалдан(1779-1864), Сүмбэ хамба Ишбалжир(1704-1788) зэрэг түвдийн шашны номлолыг баяжуулсан түвд нэртэй түвдэч монгоо эрдэмтдийн бүтээлийг “ МОНГОЛ ГҮН УХААН” гэх нь үнэхээр ташаарсан хэрэг( социализмын үед Лениний бүтээлийг,1990-д оноос долларын эздийн зохиосон нео либерал номлолыг монголчлон төөрөлдөж буй нь мөн адил). “ХООСОН ЧАНАР”-ын онолд суурилсан “ Амьдрал бол зовлон,зовлонгийн шалтгаан үнэн, будда,судар,хувраг гуравт л “ ИТГЭ”-эд дуус гэх мэт гутрангуй “ ҮЗЭЛ” номлол эртний болоод дундад зууны монголчуудад огт хамаагүй сэдэв. Өнөөгийн бидэнд энэ номлол үнэхээр хөгжлийн гарц биш, хүлээс баглаас.

Монголчууд зовлонгийн шалтгаан бол амьдрал гэж хэзээ ч гуниж сөгдөж байгаагүй, зовлонгийн үндсийг таслаж жаргалын үүдийг нээхээр мориндоо дөрөөлж илдээ далайн нумаа онилж үхлээс өмнөх сэхээрлийг дайсанд сануулан, түүнийг эс хайхарваас хэрхэхийг ТЭНГЭР ( өвөг дээдсийн амин онго) мэднэ хэмээн сануулдаг эрэлхэг зоригт морьтнууд. “ ИТГЭЛ” харин номлол биш өөрийн ЭХ ОРОН, ЭЦЭГ ЭХ, ҮР ХҮҮХЭД.

Монголчуудын дээд шүтлэг тэнгэрлэг төрийн уугуул соёл нь ГУРВАН ТӨР ухагдхуун бөгөөд Хаантай байх ёс төдий ЁС-ын төр биш, шашны хос ёс, коммунизм либерализм гэх мэт хэн нэгний номлолд “ҮНЭМШСЭН” сүсэглэсэн НОМ-ын төр биш, тухайн үеийнхээ хүндрэлийг өөрсдийн ухаанаар төгс шийдсэн байгал нийгмийн зохилдоог дагасан МӨНХ ТЭНГЭР-ийн хүчтэй ЖАМ-ын төр байгуулах эрдэм ухаан цогцлоосны сонгодог жишээ нь агуу их  МОДУН, ЧИНГИС хаадын гүрэн төрүүд мөн.

Бид нийтийн тоолын мянган жил бүрийн эхэнд хүн төрөлхтнийг шинэ сэхээрэл хөдөлгөөнд оруулсан баатарлаг ухаанлаг мэргэдийн үр хойчис бөгөөд харийн номоор биш өөрийн ухаанаар мандан бадарч асан түүхтэй, өвтэй ард түмэн билээ.  Монголчууд сүүлчийн гурван зуунд: МӨНХ ТЭНГЭР-н хүчин доор “ХЭРХЭХИЙГ ТЭНГЭР МЭДНЭ” хэмээх агуу “ИТГЭЛ-ээр, “ИТГЭЛ ЗҮЙ”-гээр “ИТГЭХҮЙН УХААН-аар мулгуу явцуу бодолтой муу хаадын улс орнуудыг гэсгээн даяаршуулж хүн төрөлхтний түүхийн ээлжит шинэ мөчлөгийг сэрээн эхлүүлсэн 13-р зууны домог цуут хүчирхэг Монголчууд 20-р зууны эхнээ МОДУН, ЧИНГИС хаадын удамт төрөө бусдад алдан манж,хятадын хөлд сөхрөн мөргөсөн сул дорой өчүүхэн ард түмэн болтлоо жижгэрч, коммунист дэглэмийн саварт мууранд баригдсан хулгана шиг атгуулж, өнөөдөр дэлхийг захирч байгаа ч тун хурдтай нуран унаж буй “МӨНГӨ”-ний эздийн болон тэдний байгуулсан ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦ-уудын МӨНГӨ-САНХҮҮ-ТАТВАР-ын шинэ колончлолын тогтолцоонд бүрэн хянуулж ӨРӨНДӨӨ БАРИГДАЖ ӨТӨНДӨӨ ИДЭГДСЭН тоглоомын улс ба төртэй болж, өндөр дээдсийн их язгуур, тэнгэрлэг “ИТГЭЛ” нь зүүд зэрэглээ мэт эзэн биегүйдэж улс гүрнээ хэд хэд тасчуулаад омог бахархалаа дальдчин үгүйлэх төдий бурангуй эмгэнэлт тавиланд амь зууцгаах нь яасан их гачлан эмгэнэл вэ?

“БИ”-дээ итгэх “ХУВЬ ИТГЭЛ” , нөхөртөө итгэх “ЭВ ИТГЭЛ”, бусаддаа итгэх “ ЭЕ ИТГЭЛ” , нийт нийхэм, нийдэм “ ИТГЭЛ”-үүд нь харийн “ ҮЗЭЛ-д уусан гашилснаар оршин тогтнох чадвар хэрэглээгүй болж задран мөхөхийн шалтгаан болдог. “ БИ”-нь буюу “ ХУВЬ ИТГЭЛ” -нь угтаа хүй нэгдлийн үеийн хүний төлөөлөл удам, ХҮННҮ-гийн үеэс алдаршсан нүүдэлч малчны тасраагүй ой санамж, ухаан санааны өнөөдөр байдаг. Тухайлбал ХҮЙ НЭГДЛИЙН үеийн хосоос төрсөн … үр “ БИ” мөн. Тэр л ХҮЙ ХҮН-ээс заяасан бөөр зүрх тархи үргэлжилсээр залуу байх үед нь жимс шиг боловсрон төлжин үржсээр байсан болохоос өнөөдөр хүүхэд эхийн хэвлийд үр хөврөл тогтоод шинэ бие, тархи толгой бөөр зүрх буй боож үүсдэг хэрэг огт биш билээ. Үүнтэй ижил амьд цэл залуу эцэг эх өөрсдийгөө цаг хугацааны хязгааргүйд мөнхлөх жамаар биеэ нялх үр болгон төрүүлдэг. Тэр үр бие царайг нь төдийгүй ухаан эрдмийг нь өвлөн хадгалж мэндэлдэг.

Монголчуудын “ИТГЭЛ ЗҮЙ-н хамгийн гол ухагдахуун энэ бөгөөд бэр гуйх, удмыг нь хардаг ёсны утга учир чухам энд оршдог. Монголчуудын хамгийн дээд “ИТГЭЛ” нь уг овог, ураг удмаа муутгахгүй байх, нөгөө талдаа өвөг дээдсээ хүндлэн шүтэх, гал голомт, газар шороо, үр хойчсоо ХАЙРЛАЖ-ХАДГАЛЖ-ХАМГААЛАХ маш эртний ёс уламжлалтайн утгыг агуулдаг. Төр гүрний гол цөм Монгол удам, гэр бүл, овог аймаг улс гүрний оршихуйн үндэс байсан “ ИТГЭЛ”-ийг манж нанхиадууд өөрсөддөө ямар ч гарзгүй мөртлөө өчнөөн ззуны олзтой, өрөөлд өчүүхэн ч хэрэггүй цуурай зэрэглээ зүүд мэт ЦОЛ ЗЭРЭГ, МЯНДАГ ХЭРГЭМ, ОТГО ЖИНС болон харь үгсийн ХООСОН ЧАНАР-аар тангарагийг нь тонгорог болгон сөргөлдүүлж эх орнбг минь энд тэндхийн бодлогын идэш болгон,төр түүхийн алтан сүлжээг сүйрүүлж, аугаа үндэстнийг доройтуулж зорилгодоо хүрсэн, харин манжууд нь өөрсдөө сүүжрээд байсан нанхиад соёлдоо уусч,төрөлх хэлээ устган үндэстний хувьд өнөөдөр өөрсдөө мөхсөн. Тэд бидний цул “ ИТГЭЛ”-ээр тоглосон бид тоглуулсан.

Түвдийн шашин Монголчуудын эр сүвтэй бүрийн илд атгах гарт эрхи бариулж эхнэргүй асман лам нар болгон сүмд хашиж, хүрз барьж хөрзөнгөө ховхолж чадахгүй эмс голлосон ядруу өрхүүдэд хувилгаж улс үндэстний нь хувьд бөхөөх мөхөөх манжтай хавсарсан бодлогоо “МАШ АМЖИЛТ”-тай хэрэгжүүлсэн. Одоо ч түвд лам ЛУВСАНДАГВА( түвд шашныхан түүнийгээ богд Зонхав хэмээн өргөмжлөх) -н шүлэг сургаалуудад гүн ҮНЭМШИН НАЙДДАГ-аар үл барам уламжлалт шашин гэж түвдүүдтэй нийлэн уухайлж, түүнийг нь Монголд төрж өсөн монгол улсын иргэн болцгоосон түвдийн хойчис улс төр нийгэм эдийн засгийн бүх салбарт бүхий л аргаар түгээн дэлгэрүүлэх замаар Монголчуудыг гол “ИТГЭЛ” тэр мөн гэж ятгасаар хуурсаар мэхэлсээр. Бумаараа шавсан лам нар тэжээлгэхээс өөр нэмэргүй, ард түмний сэтгэлийн ирийг нь мохоож, тэмцлийг нь сарниулсан , УРВАГЧ-ХУЛГАЙЧ-АВИЛГАЧ-дын арыг дааж ҮНЭМШҮҮЛСЭН түмэн олон биднийг туйлдуулж ертөнцийн хөгжлөөс хаягдахын “БУЯН ҮЙЛДЭЖ” гараа хумхиж түвд хэлээр амаа хөдөлгөсөөр! амьжиргаагаа залгуулсаар! Харин ард түмэн маань унаган “ИТГЭЛ” ээ олохгүй танихгүй учраа мэдэхгүй будилсаар төөрөлдсөөр хуурагдсаар байгалын баялаг, бүтээсэн баялаг , өвлөсөн баялаг, төлж буй татвар, бүрдүүлж буй төсвийнхээ “ ЭЗЭН” байх “ ЭРХ”-ээ тэдний ГАЙТАЙ БУЯН-аар өдрөөс өдөрт улам ихээр эргэж буцааж авах нь боломж бололцоо нь улам хумигдаж хэцүүдсээр алдаж дуусах, өөрсдөө ӨР-өнд дөнгөлөгдөн хэдэн үеэрээ барьцаалагдах гунигт гутамшигт тавилан туулсаар. Түвдийн шашин үнэхээр бидний “ҮНДЭСНИЙ ИТГЭЛ” мөн юм бол тэг түвд хэлийг нь бид яагаад ойлгодоггүй юм бол?

Дэлхийн үндэстнүүдийн хэлний ай савуудыг үүсэл хөгжлөөр нь ангилсан ангиллыг интернэтээр ороод хайхаар “ ХЯТАД-ТҮВД” ( cino-tibetion) хэлний ай сав гээд ХЯТАД ба ТҮВДҮҮД -ийн нэг гарал угсаатай нь хэлнийхээ үүслийн хувьд маш тодорхой баталгаатай байх. Бид Монголчууд хэлнийхээ үүслээр “ АЛТАЙ” хэлний ай савд хамаардаг гээд бодхоор яаж ч авцалдуулах гээд ТҮВД ШАШИН бидний манай Монголчуудын үндэсний “ ИТГЭЛ” байх боломжгүй. Энэ мангуурал дээр нь европын христ шашны суурьтай даяарчлах “ҮЗЭЛ” номлолуудын нэг болох КОММУНИЗМ довтлон ирж үл гүйцэлдэх “ҮЗЭЛ”-ийн самуурлыг тулган ухуулахад бас ҮНЭМШЭЭД түүнээс өөр санаа бодол онол бүхнийг өөнтөглөн ах дүүс адилхан Монголчуудаа хорьж, буун дуу тачигнуулсаар өч төчнөөн мянган хүний амь насанд хүрсэн дайрсан түүхийг мартах уу? Үргэлжлээд ЗӨВЛӨЛТ ХОЛБООТ УЛС-ын даян дэлхийд түгээх гэсэн КОММУНИСТ даяарчлалын хувилбарын Монгол дахь туршилт тулгалтанд гарцгүйдэн шахуулж өгөөш болсон түүх үргэлжлэв. Тэр үеийн гол “ИТГЭЛ” Маркс, Лениний коммунист ҮЗЭЛ байлаа.  Манай энэ цагийн ГҮН ухаанчид мөн ялгаагүй харь ИЗМ-үүдээр талцан хуваагдаж тэрсэлдсэн ГҮЕХЭН ухаанчид байх.

Алив ИЗМ (үзэл)-үүд нь хэн нэгэн эсвэл бүлэг этгээдүүдийн хамтарч удмын ой санамжаасаа тайлж зохиосон бүтээл номлолууд бөгөөд түүнийг сурталчилж түгээж дэлгэрүүлж амь амьдралынхаа зорилго болгосон бишрэн дагагчидтай, хэрэгжүүлдэг онол аргачлалтай цогц тогтолцоо болсон ИЗМ гэгдэх ч мөн чанартаа ялгаагүй шашин байдаг. Энэ бүх гутамшиг Манж Нанхиадын төрд бөхөлзсөн Монгол, Түвд шашинд оосорлогдсон Монгол, Зөвлөлтийг дагаж коммунист хийрхэлд автсан Монгол, Нео либерализм шашнаар бусдыг хуурч ӨР-өнд оруулж барьцаалан мөлжигч мөнгөний эздийн зохиож найруулж дэглэн хэрэгжүүлдэг Америкизмийг дууриан хөөргөн өнгөц АРДЧИЛАЛД төөрсөн Монгол, “ҮЗЭЛ” гэх “ҮЗЛИЙН ЮМ-аар талцсан тангараггүй Монгол болж ягтаа тулсан бодот байдал мөн.

Эдгээр бүх балаг харийнхны тусламж, гадаадын үг үйлд “ҮНЭМШИЖ” найдсан Монгол хүмүүсийн гараар үйлдэгдсэн УРВАЛТ УРШИГ байв. Тэдний хөл дор эрэлхэг эгэл түмэн "МӨНХ ГАЛ ГОЛОМТ”-ын язгуур “ ИТГЭЛ” -ээ гишгүүлсэн халаглал харууслын ул мөр өнөөдрийн төөрөгдлийн шалтгаан мөн. Түүхэн эмгэнэл нь Монголчууд гагцхүү харийн ҮЗЭЛ номлолд “ИТГЭ”-дэг , өөрсөддөө ерөөсөө “ИТГЭХ-ээ байсан, ялангуяа нэг нь нөгөөдөө үл “ИТГЭ”-дэг хардлага сэжиглэлийн тогтолцоог маш хүчтэй бодлогоор суулгасан, үндэсний хэмжээний өөр бусдад үнэмшиж найдсан мангуурал хэлмэгдлийн цаад талыг хэн ч сөхөхгүй байгаа нь гайхалтай. Манжид үнэнч зүтгэх, тэдэнд “ИТГЭГ”-дэж Монголоо мартах, манжийн Энхамгалан хааныг магтаж түвдийн Лувсандагва зонхавыг богд хэмээн бурханчлан сүсэглэж их хаан эзэн ЧИНГИС-ээ магтах, хагийн бодлого Монголыг ноёлон эзлэсэн нүүр царай иймэрхүү төрхтэй байв. Тэр мангуурал зөвлөлтийн коммунист “ҮЗЭЛ”-ээр өртөөлж Ленинийг дээдлэн шүтэх болсон үед “ Чингис бол феодол язгууртны эрх ашгийн төлөө зүтгэгч … ази европийн ард түмэнд цаглашгүй гай ,амшиг учруулснн… зүйрлэшгүй харгис догшин цуст яргачин”( Монгол улсын түүх 1 р боть 1968.240-243) гэж үнэлэх хүртлээ Монгол хүн өөрсдийнхөө “итгэл”-ийг эвдэн гутаахад, гутаагдахад хүрсэн аж. ЧИНГИС хааны ухааны аугаа ялалтын нэг үндэс нь бүх хүн төрөлхтнийг үндэстнүүдийг “ ИТГЭЛ”-ээр нь буюу “ШҮТЛЭГ”-ээр нь оролдодгүй харин ч дэмждэг тэтгэдэгт байсан бөлгөө. ( хүн төрөлхтнийг өөрсдийнх нь заяагдмал эрх болох хэн ч зөрчиж болохгүй удмынхаа ОЙ САНАМЖ -аар буюу шашныхаар СҮНС -ээрээ амьдрах эрхийг нь хангаж чадсан байдаг).

Манжийн дарангуйлагчид цол хэргэм хишиг шангаар Галдан хаан болон шашны тэргүүн анхдугаар богд Занабазар хоёрыг тэрсэлдүүлж түүний уршиг гамшгийг “ залруулагч чадалтан мэдэлтэн”-нь манжийн хааны ивээл хайр хэмээн сурталчилж ҮНЭМ-шүүлсэн. Түвдийн шашин лам нарын хүчээр МӨНХ ТЭНГЭР шүтлэг, МӨНХ ГАЛ-ын амьдрахуйн соёл, бөө мөргөлийн МӨРГӨХҮЙН СОЁЛ-г уусган устгах бодлого хэрэгжүүлж уул ус мөнх тэнгэр, эх нутаг өвөг соёл язгуураа эрхэмлэх, төрийн уламжлалыг түвд лам Лувсандагва зонхавын номлол , түвд хэлний сургаалын шүлэг, хөрөг зэрэгт мухар сүсгээр мөргөх горьдлого найдварыг бий болгон есөн шидийн аргаар түгээсэн.

Зөвлөлтийн коммунист засаглал дэлхийд алдраа мандуулж асан Монголчуудын хаадын нэрсийг, баатар түүхийг нь бодлогыг нь ч ярихыг хориглож оронд нь коммунимт “ҮЗЭЛ”-ийн үл гүйцэлдэх мөрөөдлөө “ҮНЭМ”-шүүлсэн. Тэр мөрөөдөлд бид дэндүү их зардал амь нас, ухаанаа зориулсан. Ийнхүү өвөг дээдсийн “ИТГЭЛ”-ээ гээвэл СҮГ болно. Сэтгэлээ гээвэл БУГ болно гэсэн мэргэн сургаал үнэн агуулгаараа, ёр цондонгоороо бүрдэж бид “ИТГЭЛ”-ээ гээсэн СҮГ-үүд, Сэтгэлгүй БУГ-ууд болж үймэлдэн дэлхийн хөгжлөөс улам алсран,их гүрнүүдийн тоглоом золиос  болон эх нутаг,тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдан сүйрэл мөхөл рүү дөтөлсөөр. Сүүлийн 300-гаад жилд Америк гэгч улс үүсч бүрэлдэн томорч гүрэн болон бусдыг эрхшээн захирч ирсэн бол их эзэн ЧИНГИС хааны алдарт Монголчууд бид уруудан доройтсоор!

Үргэлжлэл бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-23 19:45

ЧИ ОДОО ИНГЭЭД Л ГУАНЖУГИЙН ХУЖАА ЦАРАЙЛЧИХААЛ ГУЦААД БАЙХЫН ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ МОРЬ МАЛ УНААД СЭЛЭМ ЖАД АГСААД ТӨРИЙН ОРДОН РУУ ДАЙРААЧ БИ ЧАМД МОРЬ ӨГИЙ

DFASDAFF
DFASDAFF
2024-04-10 17:47
Reply to  Зочин

Үнэн л хэлж. гадаад хүнийг бол хэн ч юу ч хэлдэггүй. дотроо бол �##��##�цаж өгнө. гадаад хүн з�##�ьжин байв�##� монголд амжилттай байж чаддаг.

Altai
Altai
2023-06-24 10:06

Бараг үнэн дэ

zochin
zochin
2023-08-01 12:20
Reply to  Altai

Гэхдээ юу үнэн энэ үнэн шүү. Хүн болгон улс төр мэдэх �##�багүй гэдэг гадныхан манай улс төрчдийг, улс орныг минь сүйрүүлэх гэж байна дандаа худлаа ярина, худлаа зөвлөгөө өгдөг бид зөвхөн өөрсдөөрөө байж чадахгүй байгаа, боломж байгаа эсэх нь хэцүү шүү. Эд нарыг дахин шүтэх �##�багүй шүү. Цаазаар авах ялаа сэргээж байж бид өөрсдийнхөөрө байна.

зочин
зочин
2023-06-24 11:00

Том банкуудаа гаднаас, Нисэх буудлаа гаднаас одоо Ерөнхий Сайдаа гаднаас томилж улсаа босгуулая нтр гэх нь холгүй л бх шивв

Холбоотой мэдээ

Back to top button