ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн ярилцлага

WEDF2023: "IT компаниуд ажилчдынхаа ур чадварыг экспортлох хэрэгтэй"

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Сенегал улсын "GAINDE 2000" компанийн Ерөнхий захирал Ибрахима Ноур Эддин Диагнэтэй IT салбарын хүний нөөц, ажлын талбар, ажилчдын ур чадварын экспортын талаар ярилцсан юм.

Тэрбээр "Манай компани Засгийн газрын дижитал шилжилтэд хувь нэмэр оруулж, ажиллаж байгаа. 2002 онд байгуулагдсан. Одоогоор Сенегал улсын бусад аж ахуйн нэгж байгууллага болон Африкийн орнуудын компаниудад үйлчилгээ нийлүүлэх байдлаар өөрийн ажилчдынхаа ур чадварыг экспортлож байна.

Ингэхдээ бид олон улсын салбарын арга хэмжээнүүдэд оролцож, бусад түншүүдтэй танилцаж, харилцаа холбоо хийдэг юм. Тухайлбал, дижиталтай холбоотой олон улсын уулзалт, форумд оролцдог гэсэн үг. Мөн төрөл бүрийн IT компаниудын сүлжээнүүдэд нэгдэж, харилцаа холбоогоо сайжруулдаг юм.

Энэ бүхний эцэст IT компаниуд, олон улсын томоохон үйл ажиллагаа зохион байгуулагчид ажлын санал тавьдаг. Ингэж бид ажилчдынхаа ур чадварыг экспортлодог юм. Энэ туршлагад үндэслэж Африкынхаа бусад улс болон байгууллагуудад дижитал үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа.

IT компаниудад зөвлөхөд мэргэшиж байгаа салбараа тодорхойлж, түүний дараа олон улсын арга хэмжээнүүдэд оролцож, өөрсдийгөө сурталчилж, илүү их арга хэмжээнд оролцох хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд ажилчдынхаа ур чадварыг ямагт хөгжүүлэх шаардлагатай. Ажилчид ч өөрөө өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм. Сурталчилгаагаа дижитал болон биет платформ ашиглан хийж байхыг зөвлөе" хэмээсэн юм.

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button