Нийгэм мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүдийг баталжээ

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг өчигдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулжээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд 66 хувьцаа эзэмшигч оролцсон байна. Тухайн хувьцаа эзэмшигчид нийт 264,179,323 ширхэг хувьцааг эзэмшдэг юм. Энэ нь нийт саналын эрх бүхий 350,463,539 энгийн хувьцааны 75.38 хувийг эзэлсэн тул ээлжит бус хурлыг хүчин төгөлдөрт тооцжээ.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцсэн байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнд нэр дэвшсэнээс,

  • С.Баянцогт – 22.47
  • Д.Тогтохбаяр – 21.26
  • Ж.Цогтбаяр – 18.22
  • Ж.Бямбасүрэн – 18.22
  • Т.Ганбаатар – 18.18 хувийн санал авч ТУЗ-ийн ердийн гишүүнээр сонгогджээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшсэнээс,

  •              Р.Мөнхтөр – 1.11
  •              Н.Отгончимэг  – 0.39
  •              М.Банзрагч –0.05
  •              Н.Улаанхүү – 0.02 хувийн санал авч хараат бус гишүүнээр тус тус сонгогдлоо.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 97.34 хувь нь хүчинтэй санал өгсөн байна. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.34 хувь нь зөвшөөрсөн, 2.66 нь татгалзжээ.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлах тухай асуудалд хуралд оролцсон нийт хувьцаа эзэмшигчдийн 97.35 хувь нь хүчинтэй санал өгсөн. Хүчинтэй санал өгсөн нийт хувьцаа эзэмшигчдийн 97.35 хувь зөвшөөрсөн бол 2.65 нь татгалзлаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэнээс,

  • Б.Батбаяр - Зөвшөөрсөн-98.40
  • Б.Туяарах - Зөвшөөрсөн-97.37
  • Ц.Мөнхзул - Зөвшөөрсөн-96.57 хувийн санал авч зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогджээ. 

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button