Чөлөөт нйитлэлч

Т.Баярхүү: Нэгэн тийш харах нэгдмэл итгэлгүй хярамцаг ард түмэн болов

Eguur News агентлагийн "Чөлөөт нийтлэлч" буланд Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү нэгдэж, нийтлэлүүдээ уншигч та бүхэнд хүргэж буй.

Үүний өмнө нийтэлсэн түүний "Үнэмшил" нийтлэлийн эхний хэсгийг  ЭНД ДАРЖ уншаарай.

Энэ удаа тус нийтлэлийн үргэлжлэлийг хүргэж байна.


Нийгмийн давхаргын “ҮНЭМШИЛ”. 

Монголчууд Сүүлийн зургаан жаранд: 

А. Манжийн чин ван, гүн,бэйл, бэйс цол, нэмсэн зэрэг, цалин пүнлүү, алдар цол гэх ганц хоёр харь үг авахын төлөө хийрхсэн Монгол ноёдын татвар төлөөст дарагдсан малчин түмэн. 

Б. Манжийн төрөөс ивээлтэй Манзушир, түвдийн шашнаар олны мэлмийг нээх нууц тарнитай (бодлоготой) Жанрайсиг, Монголыг түвдийн шашнаар мандуулах нигууртай Очирваань гэх язгуурын гурван бурхад гэгчид найдсан Лувсандагва ( өнөөгийн түвдийн нутагт түвдээр зонхав буюу монголоор сонгинотой ам гэдэг газар төрсөн тул тэр төрсөн газрынх нь буурийн нэрээр зонхав богд гэж шашны лам нар нь өргөмжилж монголчуудад Лувсандагва гэдэг нэрийг нь биш зонхав хэмээн таниулдаг сурталчилдаг)ламын үнэнч шавь нар. 

В. Орон бүхний ядуус нэгдэхтүн! гэсэн үйлдвэрчний эвлэл гэмээр уриатай нам төрд зүтгэсэн коммунист гишүүдийн манлайллаар бусдыг дагуулсан олон улсын коммунист ажилчны хөдөлгөөний салшгүй бүрэлдхүүн социализмын бааз суурийг байгуулахаар “ ҮНЭМШИН” найдсан даржин ард түмэн. 

Г. Эцсийн эцэст МӨНГӨ эрхэм гэх хүмүүн бусын “ ИТГЭЛ”-ээр бүхнийг авах завших хээл хахуулийн тогтолцоот хөрөнгө мөнгөний сонгуульд хууртаж “ ИТГЭЛ”-ээ алдсан ажилгүйчүүд, ядуус зонхилсон зэрэмдэг “ АРДЧИЛАЛ”-тай ядуу орны буурай иргэд. Монголчуудын “ ИТГЭЛ” ийнхүү манжийн хоосон цол шагналд хууртах, лам нарын хойт урд нас зовлон гэх гутранги номлолын харь хэлэнд “ НАЙДАХ” хаангүй ноёнгүй бүгдээрээ олсноо адил тэгш хувааж амьдрах коммунизмын онолд “ ҮНЭМШИХ” , эд мөнгөний улайралд хүн алахаас ч буцахгүй хий шуналд автсаар “ ИТГЭХ” юмгүй ард түмэн болж хувирчээ.

Бид одоо Хэнд? Юунд? итгэх вэ? . Одоо Монголчуудыг Америк зүгээс хөөргөдсөн “АРДЧИЛАЛ” хэмээх амар хялбар тогтворждоггүй, зогсонги байдалд гацдаг хөнгөн хуудуу  “ҮНЭН” тийш хүчтэй турхирч эхэллээ. Ийнхүү харь “ҮНЭН”-үүдэд найдан үнэмшсээр хоорондоо нэгдэлгүй гучин хэдэн намтай, нэгэн тийш харах нэгдмэл “ИТГЭЛ”-гүй хярамцаг ард түмэн болов. Өнөөдөр “АРДЧИЛАЛ” хамгийн зөв зам гэх ард олны “ИТГЭЛ” аль хэдийн алдарч, олигархи хэмээх хэдхэн СҮПЕР ӨРТЭЙ бүлэглэлүүдийн засаглалд дарагдлаа гэж амаа барих болцгоов.

Хэнд? Юунд? “ИТГЭХ”-ээ, мэдэхээ байж аргаа барснаар мундаг удирдагч агуу ухаантныг битүүхэн мөрөөдөх, эсхүл ҮНДЭСНИЙ УХАМСАР сэргэж даяараа босохыг санаалавч ямар зорилго агуулж юунд хүрэхээ үл мэдэх “ ИТГЭЛ”-гүй тул харанхуй мухарт тэмтчин бужигнах төрхөөр төөрчээ. Гоё үг, сайхан амлалт, чинээлэг баян болгох хөтөлбөрт “ҮНЭМШИХ” байтугай “НАЙДАХ” бүр “ГОРЬДОХ”-ооч болив. Дэмий л “ЧИНГИС МОНГОЛ”гэх өнгөц түүхээр өр зүрхээ хөдөлгөх гэж ядах. Ийнхүү элдэв “ ҮЗЭЛ”-д үнэмшиж хууртсаар байгаад “ИТГЭХ” юмгүй хоосорч бужигнасаар, бухимдсаар. Харийн “ҮЗЭЛ”-д хуваагдсаар байгаад нэг нь нөгөөдөө “ИТГЭХ”-ээ байж хагарч задарсаар. Бид одоо Хэнд? Юунд? “ИТГЭХ” вэ? 1911-1924 онд арайхийж тусгаар тогтнолоо зарлатал хил тойрсон хоёр том Их гүрэн хэл нэгтэй элэг нэгтэй Монголчуудыг эх нутагтай нь таслан хувааж олзлоод өөрсдийн бамбай болгон хайлуулан харьшуулж дээрэлхүүлсэн.

Улс Монголоо гэх үсэрсэн цус тасарсан мах тэд маань цөхрөнгөө баран биднээсээ бишүүрхэн хүнийрхэх болж цаг хугацаа цахилан талийсаар. Бид тэдэнтэй манатай өөрсдийгөө яая ийе гэхдээ тулж, элдэв “ҮЗЭЛ”-т намуудын сониуч гоё үгэнд хууртан өөдөлсөн дээшилсэн ч юмгүй үймэлдэж,өөдийн нар үл үзэн “ИТГЭЛ” алдрав. Төр засаг маань энэ ч туслах болов уу, тэр ч харж хамгаалах болов уу гэж ийш тийш царайчлан өлөн нүдлэж, улс төрчид маань гадаадын лут онол, ном сургаалаар дотроо цэцэрхэлцэж, тэрсэн арцалдаж тэнэг мулгуугаа дуудалцсаар. Бид одоо Хэнд? Юунд? “ИТГЭХ” вэ? Өөрөө харийн номд “ҮНЭМШСЭН” тэр мунхралаараа өрөөлийг уриалсан балаг бүхэн Монголыг доройтуулсан. 20-р зууны эхэнд Цэвээн Жамсранжав тэргүүтэй Монгол сэхээтнүүд Швейцар маягийн хөгжлийн зам санал болгож байсан ч түшиггүй бол өөдлөхгүй гэх өөртөө үл “ИТГЭХ” үзлээр хүлээж аваагүй.

1990 онд Зөвлөлт гүрэн задарч капиталист орос, коммунист дундад улс гэсэн хоёр хөрштэй Монгол оронд бас Монголын онцлогтой Швейцар маягийн хөгжлийн зам сонгож туйлшралаас татгалзаж болох л байсан. Бид 1990 онд ажилтай амьдралтай байсан Монголчуудыг ажилгүйчүүд ядуучууд болгосон бурангуй нийгмийг “Бүтээчихлээ”. Уг нь байсан төвшнөөсөө урагш ахих ёстой атал 30 жилийн дараа мөнөөх л алдар цол олгох МАНЖИЗМ, одон тараах КОММУНИЗМ -ын аргаар ой тэмдэглэж, хүмүүсийн амьдрал урьдахаасаа улам олхиогүй болсон ч “ овоо ахиц гарсан” мэт хоосон хөөсөн “ ҮЗЭЛ” суртлаар аргацааж байгаа унхиагүй нийгмийн төрх тогтворжлоо. Бид одоо Хэнд? Юунд? “ИТГЭХ” вэ? Ингэхэд ер нь Монголчууд бидний “ИТГЭЛ” гэж ямар юм хаа оршино вэ? Эсвэл юу ч, хаа ч, хэзээ ч байгаагүй юу? Яавал бусадтай адил нийдэм даянаараа мөр бүтэн гэдэс цатгалан амьдрах “ИТГЭЛ” бүтэх юм бол?

“ИТГЭЛГҮЙ ХҮН ЦЭЦЭГГҮЙ МОДТОЙ АДИЛ” гэх эртний мэргэн үг байгааг бодоход “ Сиймхэй ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь” гэж эргэж сүжирмээр “ УХААН ЭРДЭМ” баймаар л шиг. Түүний илрэл нь “ИТГЭЛИЙН ДЭЭД ҮНЭН, ИДЭЭНИЙ ДЭЭД СҮҮ” гэх мэт цэц элбэг байгаа баримт төдийгүй ухаж ухаарах өвөг дээдсийн өв захиас байдаг. Гадаадад гарах ганц зам, гадаадыг дууриах ганц сүйхээ, гадаадаар ярих сэдэх ганц ухаан гэх мэт нь Монголчуудын “ИТГЭЛ” биш ээ.

ХОЛБООС овогт ТӨМӨРДӨШИЙН БАЯРХҮҮ миний бие болон надтай адил “ИТГЭЛ”-тэй хүмүүс Монголыг барьцаалж , Өрөнд оруулж мөлжин шулж, өөрсдийн ГЕО ПОЛИТИК-ийн зорилго болон зорилтдоо бүрэн ашиглаж байгаа “ МӨНГӨНИЙ ЭЗЭД”-ийн (долларын эзэд) хяналтнаас гарч өөрсдийн “ ИТГЭЛ”-ээр эртний Монгол гүн ухаан “ГУРВАЛЫН ОНОЛ “-оор гурамсан холбоонд нь их хаадынхаа эрдмээр “ҮНДЭСНИЙ МӨНГӨНИЙ БОДЛОГО-ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ЭДИЙН ЗАСАГ-ҮНДЭСНИЙ ТӨРТ ЁС” гэсэн хэлхээсээр хөгжин хүчирхэгжих “ОНОШ-ГАРЦ-ШИЙДЭЛ”-ийг тайлбарлаж таниулж сурталчилж түгээж дэлгэрүүлсээр даруй 20-иод жил болж. Бас л урдын алдаагаа давтан бие биендээ үл итгэсээр!

Эх орон газар нутаг, тусгаар тогтнол алдагдсаар!!! Ард түмэн өдрөөс өдөрт, хоногоос хоногт Өрөнд орж ядуурсаар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-07-03 08:57

Тэгээд юунд итгэх үү, тэрийг нь ийм чамин үгээр биш маш энгийнээр хэлээд өгнө үү, тийм юмаа үйлдвэрлэдэг болмоор ба гдг ч юмуу

Баярсайхан өндөр
Баярсайхан өндөр
2023-07-03 10:17

Хар хужаа чи болио, Монголбанкны ерөнхийлөгч Чулуунбатыг дагаж юмаа бүтээчээд оршуулган дээр нь чи ирээгүй, ийм л хүн муутай новш тээ чи, энд тэнд эдийн засгийн доктор гэж шаахаа болино уу? Чи бараг л бичиг үсэг тайлаагүй эрлийз ш тээ

зочин
зочин
2023-07-03 10:55

....үнэндээ бол чи нэрлэ би савхдаваа"тай л ижил сонсогдож бна. Та бүгдийн зүйрлэл+онош ер дутаагүй харин тэр бумтан та нараас түмэндээ хэрэгтэй БОДИТ бүтээн байгуул�##�т юу хийв? Доржхандыг НАМ-ын нэр зүүлгэж зүтгүүлээд завсараар нь түмэнээ бодсон болж үргүй ажлынхаа үр дүнг түмэндээ чихэх ЧИ ХЭН БЭ?? ТЭРБУМТАН шүү дэ!! та нарт тэгээд хэн ч итгэхгүй учир нь та нар яррьж бие биенээ өөд татсанаас өөр юу ч хийгээгүй...

Зочин
Зочин
2023-10-30 16:50

20 000 ТӨГРӨГНИЙ 2 ТЭГИЙГ ХАСААД ДОЛЛАРЫГ АРЧИЖ ХАЯ

Зочин
Зочин
2023-10-30 16:52

БАЯРХҮҮ БОЛОН "ШИНЭ НАМ"-ЫГ СОНГООД ЭХ ОРНОО АВАРЦГААЯ

Зочин
Зочин
2024-02-16 09:07

ЧИ ӨӨРӨӨ ХЭН БЭ? МОНГОЛ ХҮН БИШ ЮМ УУ? ЧАМ ШИГ АЦ НАСААРАА Л ХУЦЛАА ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗАРЛАА ЧИ ТИЙМ ОВОО НОВШ ЮМ БОЛ ИНГЭЖ ДОНГОСОЖ БАЙХААР МАНАЙ БОСОО ГАНБАА ШИГ ӨЛСӨӨЧ ЗУЛЫН ГОЛ БОЛООЧ МЭДЭХГҮЙ ЮМААРАА БИТГИЙ ОРОЛД ХЯРАМЦАГ БОЛ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ХҮНСНИЙ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ ЧИ ӨӨРӨӨ ХЭРЭГЛЭСЭН БЭЛГЭВЧ ДАРУУХАН БАЙ ХИЙХ АЖИЛГҮЙ БОЛ МАНАЙ КОМПАНИД ИРЭЭД ХАРУУЛ ХИЙ ӨДРИЙН 25 К ӨГЬЕ

Холбоотой мэдээ

Back to top button