Нийгэм мэдээ

37, 50 сургуульд фторт уусмалаар ам зайлах туршлага нэвтрүүлнэ

Чингэлтэй дүүргээс Япон Улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй тус дүүргийн Ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулиудад шүдний үзлэг хийх тогтолцоог нэвтрүүлэх төсөл хэрэгжиж байгаа.

2022-2025 онд дээрх сургуулиудад хэрэгжүүлж буй энэхүү төслийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудад амны хөндийн урьдчилсан сэргийлэх үзлэгийг хийх тогтолцоог нэвтрүүлэх замаар нийт хүн амын дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилготой юм.

Төслийн хүрээнд хийгдэх анхны шүдний үзлэгийг дүүргийн 37 болон 50 дугаар сургуулиудад 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд үзлэгт хамрагдсан сурагчдын 90-95% нь шүдний цооролтой байсан юм.

Дээрх үзүүлэлтийг бууруулахад шүдний өвчлөлийг эмчлэхээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар талууд санал нэгтэй байсан бөгөөд энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2023 оны 06 дугаар сарын 25-30-ны өдрийг хүртэлх хугацаанд фторт уусмалаар ам зайлах туршлагыг загвар сургуулиудад нэвтрүүлэхээр Япон улсад туршлага судалж ажиллалаа.

Туршлага судлах ажлын хүрээнд Япон улсын Камагаяа хотын бага сургуулийн сурагчдын фторт уусмалаар ам зайлж буй бодит байдалтай танилцаж, Ичикава хотын Минами Гёотокү Эрүүл мэндийн төвд 3 настай хүүхдийн шүдний үзлэг хийж байгаа туршлагаас судалж, Япон улсын Эмирит профессор, эмч Фүжиногийн лекцэд хамрагдаж, Монгол Улсад анх удаа загвар сургуулиудад фторт уусмалаар ам зайлах туршлагыг нэвтрүүлэхээр боллоо.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button