НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Роналдугийн цалингийн талтай тэнцэх мөнгөөр Неймар "Аль Хилал" руу шилжив

Бразилын хөлбөмбөгийн од Неймар Францын аварга "ПСЖ" клубаас Саудын Арабын "Аль Хилал" клуб руу шилжихээр болсныг хоёр талын эх сурвалжууд баталлаа.

Бразилийн бүх цаг үеийн мэргэн бууч Неймарыг 98.6 сая ам.доллар буюу 342.2 тэрбум төгрөгөөр солилцохоор болжээ. Неймарт жилийн 100 сая ам.доллар буюу 347 тэрбум төгрөгийн цалинтай хоёр жилийн гэрээ санал болгосон гэх мэдээлэл байна. Энэ нь К.Роналдугийн "Аль Наср"-аас авч байгаа цалингийн тал орчим хувьтай тэнцэх юм.

Неймар "Би Европт маш их амжилтанд хүрч, онцгой цаг үеийг өнгөрөөсөн. Гэхдээ үргэлж дэлхийн тоглогч байж, шинэ газруудад өөрийгөө сорихыг хүсдэг байсан. Би спортын шинэ түүхийг бичихийг хүсэж байна. Саудын Арабын Про лиг одоогоор асар их эрч хүч, чанартай тоглогчдын бүрэлдэхүүнтэй.

Би олон жилийн турш Саудын Арабт тоглож байсан бразил тоглогчдоос олон зүйл сонссон. Тиймээс энэ бол хүссэн газар минь мөн гэдэгт итгэж байна. "Аль Хилал" бол гайхалтай хөгжөөн дэмжигчидтэй аварга клуб бөгөөд энэ нь Азидаа хамгийн шилдэг нь. Энэ нь надад зөв клубыг сонгохыг хүссэн үеийн минь хамгийн зөв шийдвэр. Би ялах, гоол оруулах дуртай. Үүнийг Саудын Араб болон "Аль Хилал"-тай үргэлжлүүлэхээр төлөвлөж байна" хэмээсэн юм.

Неймар энэ зуны эхээр "Аль Хилал"-д шилжсэн Калиду Кулибали, Рубен Невес, Сергей Милинкович-Савич нартай шинэ багийн бүрэлдэхүүнд элслээ. "Аль Хилал" бол Саудын Арабын "Спорт клубын хөрөнгө оруулалт, хувьчлалын төсөл"-ийн хүрээнд зургаадугаар сард Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сангийн өмчлөлд авсан "Аль Насср", "Аль Ахли", "Аль Иттихад" гэсэн дөрвөн клубын нэг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button