НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Италийн алдарт хөлбөмбөгчин Ж.Замброттагийн Монгол дахь сургалт эхлэхэд 16 хоног үлдлээ

2006 онд Дэлхийн аварга болсон Италийн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүний тоглогч, жигүүрийн хагас хамгаалагч Ж.Замбротта манай улсад хүрэлцэн ирэх гэж байна.

Тодруулбал, Италийн хөлбөмбөгийн холбооноос таван багш, дасгалжуулагч тамирчин ирж, 120 хүүхдийг сургалтад хамруулах ажээ. "Italia Soccer Camp 2023" арга хэмжээний үеэр 8-14 насны хүүхдүүдэд сургалт, хичээл орсноос гурван хүүхдийг шалгаруулах юм.

Шалгарсан гурван хүүхэд аравдугаар сард Италид болох Олон улсын хөлбөмбөгийн баярт 100 хувийн санхүүжилтээ даалгуулж, оролцох эрхийн эзэн болох ажээ. Мөн тус улсад суралцах юм байна. Түүнчлэн сургалтад хамрагдсан хүүхэд бүрд өмсгөл, гидр, бөмбөг болон диплом зэргийг гарын бэлгэнд авах ажээ.

Шалгаруулалт дөрвөн үе шаттай бөгөөд эхний сонгон шалгаруулалт эхэлсэн байна. Карьер Намбер /Career Number/ платформд долоо хоног бүр ур чадварын уралдаанаар өрсөлдөх ажээ. /Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу/

Ж.Замбротта нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, Европын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, нийт 98 тоглолто оролцсон тоглогч билээ. Тэрбээр Барселона, Ювентус болон Эй Си Милан зэрэг томоохон багуудад тоглож байсан хөлбөмбөгчин юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button