ДЭЛХИЙ

Америк эрэгтэй Трампын шоронгийн зургийг шивүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт (2023.08.24) Атланта хотын хорих ангид шоронгийн зураг авхуулсан билээ. Түүний шоронгийн зураг интернэт дээр байршуулагдсан мөчөөс эхлэн хит болж, хүмүүсийн хошигнолын бай болсон юм.

Тэгвэл нэг Америк эрэгтэй хошигнолоо хэтрүүлсэн бололтой. Лас Вегас хотноо үйл ажиллагаа явуулдаг шивээсний газарт үйлчлүүлсэн нэг эрэгтэй Трампын шоронгийн зургийг хөл дээрээ шивүүлсэн байна. “Vegas Vic” нэртэй шивээсний газар тус шивээсний зургийг нийтлэн “Би шоронгийн зураг зөндөө харж байсан. Гэхдээ энэ бол хамгийн шилдэг нь, үнэхээр гайхалтай шоронгийн зураг” гэсэн тайлбар бичжээ.

Эх сурвалж: Lad Bible

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button