Нийгмийн

Б.Болороо талбай дээр суулт зарлаж, гарын үсэг цуглуулж байна

Өнгөрсөн зургаадугаар сард нөхрөө харамсалтайгаар алдсан иргэн Б.Болороо яг одоо Сүхбаатарын талбайд суулт зарлаж, нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх зорилгоор гарын үсэг цуглуулж байна. Тэрбээр өнөөдөр /2019.11.01/ 12-16 цагийн хооронд суултаа үргэлжлүүлэх аж.

Тэрбээр энэ үеэрээ:

Өнөөдрөөс /2019.11.01/ эхлэн ээж бид хоёр өөрсдийн зүгээс тавьж буй гурван ерөнхий шаардлагынхаа хүрээнд ард түмнээсээ дэмжлэг хүсэх буюу гарын үсэг цуглуулахаар талбай дээр суулт зарлаж эхэлсэн. Та бүхэн зав зай, боломжоороо ирээд гарын үсгээ зураад дэмжиж буйгаагаа илэрхийлвэл баярлахаар байна. Би уг нь гурван хүсэлт, ерөнхий нөхцөл байдал шаардлагуудаа бичиж төрийн өндөрлөгүүддээ ил захидал болгон фэйсбүүкээрээ дамжуулан оруулсан ч харамсалтай нь хэн нь ч надад хариу өгсөнгүй. Энэ бол тоглоом биш. Үүнийг 10 мянга гаруй хүн түгээсэн байна. Миний зорьсон зорилгыг 10 мянга гаруй хүн дэмжиж байгаа боловч манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд төрийн удирдлагууд маань нүдгүй чихгүй юм шиг суугаад байгаа тул яах аргагүй дараа дараагийн арга хэмжээгээ авч, талбай дээр суулт зарлахаар шийдээд сууж байна.

Заавал биднийг ингэж туйлд нь хүргэж байж дуу хоолойг минь сонсох ёстой юм бол суултынхаа дараагийн арга хэмжээ өлсгөлөнгөө зарлаж чадна гэдгээ хэлье. Төрийн өндөрлөгүүд үүгээрээ “Нэг муу хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйн нөхөр нь нас бараа л биз, шүүх эмнэлэг нь буруу ажиллаа л биз” гэсэн өнцгөөс харж байна гэж би ойлгож байна. Дотроо гомдож байна. Энэ бол зөвхөн манай гэр бүлийн асуудал биш. Өмнө нь олон тохиолдолд хохирогч талууд ийн хохирч байсан. Хэдий болтол бид хохирсноо мэдсээр байж хэлгүй, дүлий юм шиг суугаад тэвчээд суугаад, төрд байгаа хүмүүсийг муу муухай зүйл хийхийг өөхшүүлж байх юм гэхийн эсрэг байгаа” гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-19 07:51

Cialis E Prostata Discount Progesterone 400mg Potenzmittel Viagra Levitra [url=http://cialibuy.com]Cialis[/url] Keflex Mayo Zithromax And S

StevSlarie
StevSlarie
2020-01-19 10:49

Levitra 5mg Generique [url=http://cialibuy.com]Cialis[/url] Amitriptyline Were To Buy Bentyl Tab Saturday Delivery

MatFuse
MatFuse
2020-02-03 03:14

Amitriptyline To Buy http://viacialisns.com/# - cialis without prescription Propecia Maracaibo Buy Cialis Ceclor And Keflex

LesOrdiff
LesOrdiff
2020-02-03 23:40

Does Amoxicillin Suspension Treat Abladder Infection http://buyciaonlinex.com/# - Cialis Amoxicillin Abuse Cialis Effets Indesirables Levitra

Холбоотой мэдээ

Back to top button