Гадаад мэдээДЭЛХИЙ

“Tesla” компанийн авто жолоодлогын систем нь хүний амь хохироход хүрсэн гэв

“Tesla” компани авто жолоодлогын систем нь бүтэлгүйтсэний улмаас хүний амь нас үрэгдсэн гэх хэргээр анхны удаа шүүхийн өмнө дуудагдсан байна. Одоогийн байдлаар үүнтэй ижил хэд хэдэн зарга шүүх дээр үүссэн байгаа юм. Хамгийн анхны шүүх хурал нь есдүгээр сарын дундуур Калифорни мужид болно.

Илон Маскийн удирддаг тус компани анхны удаа ийм хэргээр шүүхэд дуудагдаж байгаа. Ийм учраас шүүхийн шийдвэрээс хамаарч “Tesla”-гийн бүтээгдэхүүнд хэрэглэгчдийн итгэл нэмэгдэж, авто жолоодлогын системийн борлуулалт ихсэх эсэх нь шийдэгдэнэ. Есдүгээр сард болох шүүх хурал нь авто жолоодлогын системт алдаа гарсны улмаас жолооч эмэгтэй нас барсан гэсэн заргын тухай юм.

Мика Ли нэртэй эмэгтэй “Model 3” загвартай Лос-Анжелес хотын зүүн зүгт явж байхад нь авто жолоодлогын систем замаас гарахад хүргэн, машин мод мөргөж шатаж эхэлсэн гэж тус зарга дээр бичжээ. Энэ ослын улмаас Ли нас барж, зорчиж явсан хоёр хүн гэмтсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button