Нийгмийн

Г.Шинэбаяр: АТГ-аас өгсөн зөвлөмжийн биелэлтэд хатуу хяналт тавин ажиллаж байна

АТГ-ын ажлын хэсэг Увс аймагт ажиллах үеэр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Авлига, хүний эрх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Шинэбаяртай уулзаж, ярилцав.

-Та Авлига, хүний эрх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх  асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг юм байна. Ийм нэршилтэй албан хаагч бусад төрийн байгууллагуудад бараг байдаггүй. Чухам ямар чиг үүрэг хэрэгжүүлдэг вэ?

-Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”, Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/121 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-д заасан эрх, үүргүүдийн дагуу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах чиг үүргийг гүйцэтгэдэг.

-Эрх бүхий албан тушаалтан гэсэн үг үү?

-Тийм ээ. Манай аймгийн Засаг даргын Тамгын газрын хувьд ЭБАТ буюу эрх бүхий албан тушаалтныг тусгайлан ийм чиг үүрэг оноож, ажил хариуцуулсан юм. Уг ажлын хүрээнд нийтийн албан тушаалтнуудаас гаргах ХАСХОМ, баталгааны маягт, нийтийн албанд нэр дэвшигчээс гаргасан ХАСУМ, мөн ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд гаргасан мэдэгдэл, тайлбарт холбогдох мэдээллийг хуулийн хугацаанд үнэн зөв, бүрэн дүүрэн гаргаж өгсөн эсэхэд хяналт тавьж ажилладаг.

Мөн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн албан тушаалтанд чиглэсэн сургалт, сурталчилгааг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

-Танай аймагт нийтийн албан тушаалтнуудын ХАСХОМ бүртгэж, хадгалж, хянаж ажиллахад ямар онцлог асуудал байна вэ?

-Аймгийн хэмжээнд Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах 235 нийтийн албан тушаалтан Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг бөгөөд дээрх албан тушаалтнуудад мэдүүлэг, урьдчилсан мэдүүлэг, мэдэгдэл, тайлбар гаргах талаар зөвлөгөө, заавар өгч ажилладаг. Мөн харьяа салбар, нэгжийн 28 эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Увс аймгийн хэмжээнд Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг  АТГ-аар хянуулсны дараа томилж хэвшсэн.

Хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид заасны дагуу Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй.  Дээрх хууль тогтоомжийн хүрээнд мэдүүлгийн бүрдүүлэлтийг хуулийн хугацаанд нь үнэн зөв гаргуулан авах ажлыг харьяа салбар, нэгжийн эрх бүхий албан тушаалнуудынхаа хамтаар түргэн шуурхай  зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.

-Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Увс аймгийн хэмжээнд ажил хариуцсан хүний хувьд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа вэ?

-Аймгийн Засаг даргын 2018 оны А/750 дугаар захирамжаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний дагуу Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч байна.

Орон нутгийн  телевизүүд болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлийн мэдээ, дүрс бичлэг, шторк зэргийг тогтмол цацаж ажилладаг. Иргэд, олон нийтийг соён гэгээрүүлж, холбогдох хууль тогтоомжийг ухуулан таниулснаар авлигаас урьдчилан сэргийлж, тэдэнд авлигыг үл тэвчих үзлийг суулгахад чухал ач холбогдолтой гэж үздэг. 

-АТГ-аас Увс аймагт Зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ авч байна вэ?

-АТГ-ын хяналт, шалгалтын ажлын хэсэг 2018 онд Увс аймагт ажиллаж 12 чиглэлээр зөвлөмж ирүүлсэн. Дээрх зөвлөмжийг сум, байгууллага бүрт хүргүүлж, дурдагдсан зөрчлийг давтан гарахгүй байхад хатуу анхаарч, цаашид байгууллагын ажлын төлөвлөгөөнд тусган, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Өгсөн үүрэг чиглэлийн дагуу  сум, байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нь газар дээр нь шалгах, биелэлтийг гаргуулах зэргээр тогтмол хяналт тавьж, уялдаа холбоотой ажиллаж байна. Үүний үр дүнд 2019 он гарснаар аймгийн хэмжээнд зөвлөмжид дурдагдсан зөрчлүүд  давтагдан гараагүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

ЭХ СУРВАЛЖ: АТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-16 08:12

Cialis Compresse Canadian Generica Viagra [url=http://cialibuy.com]Cialis[/url] Will Alli Be Available Again Soon Cephalexin And Cramping P

LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 19:43

Buy Fem#le Viagra Online Australia http://ggenericcialisle.com - Cialis Acquistare Viagra O Cialis Cialis Buy Retin A Online

Холбоотой мэдээ

Back to top button