ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

"TMK"-ийн Гурвантэс XXXV нүүрсний давхаргын метан хийн төсөл цаашид хэрхэн үргэлжлэх вэ

Австралийн Перт хотод төвтэй газрын тос, хийн хайгуулын “TMK Energy” компани нүүрсний давхаргын метан хий олборлох Гурвантэс XXXV төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл "TMK Energy" компани "Терра Энержи" компанитай хамтран нүүрсний давхаргын хийн төслийн хайгуулын ажлыг эрчимжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгуулж, газар хөдлөлтийн мэдээллийг цуглуулах дөрвөн цооног өрөмдлөө.

Тус хоёр компани хоёр жилийн хугацаатай хайгуулын хамтын ажиллагааны гэрээг байгуулснаар компаниуд худгийн зардлыг тэнцүү хувааж, газар хөдлөлтийн хоёр хэмжээст мэдээллийг авсан байна.

"TMK Energy"-гийн талаас мэдээлснээр "Хоёр сар үргэлжлэх хайгуулын хөтөлбөрт шинэ өрөмдлөгийн ажил хэдийн эхлүүлсэн. Улмаар эерэг үр дүн гарсан тул хамтран ажиллах гэрээг сунгах боломжтой" хэмээн мэдэгдэв.

"Терра Энержи" баруун Ноён уулын нүүрсний уурхайн эзэмшигч бөгөөд энэ сарын эхээр анх удаа нүүрсний гадаргуугаас хий олсон билээ.

"ТМК"-ийн зүгээс "Терра бол Гурвантэс XXXV төслийн талбайн зүүн хэсэгт хэд хэдэн том байшинтай, туршлага ихтэй Австралийн нүүрс олборлогч компани юм. Нүүрсний давхаргын хийн хайгуул хийх, ашиглах эрх нь өвөрмөц боловч өрөмдлөг, хайгуулын үйл ажиллагаанаас цуглуулсан геологийн мэдээлэл хоёр компанид ашигтай" гэсэн юм.

Талуудын зүгэс худаг гаргаж, газар хөдлөлтийн хэмжилтийг олж авсны дараа нүүрсний давхаргын хийн хайгуултай холбоотой хийх үйл ажиллагааны нэмэлт зардлыг Гурвантэс төслийн хамтарсан түншүүд болох "ТМК" 67 хувь, "Талон Энержи" 33 хувийг хариуцах ажээ. Нүүрс олборлох үйл ажиллагаатай холбоотой аливаа зардлыг "Терра компани" төлөх билээ.

"TMK Energy"-гийн гүйцэтгэх захирал Брендан Статс "Туршилтын хөтөлбөрөө дуусгасны дараагаар бид асар их мэдээллийн сантай боллоо. Ингэснээр хямд өртөгтэй хайгуулын хөтөлбөрийг нэн даруй эхлүүлэх боломж бүрдсэн. "Терра Энержи"-тэй гэрээгээ богино хугацаанд шуурхай байгуулсандаа баяртай байна. Хайгуулын хөтөлбөрөө цаашид эрчимжүүлнэ" хэмээн хэвлэл мэдээллүүдэд ярьжээ.

Компанийн зүгээс мэдэгдсэн мэдээлэлд гэрээний дагуух туршилтын ажлын явцад хийн урсгалын хурд нэмэгдэж, даралтат ус цооногоос гадагш гарч, нүүрсний давхаргад хүрч, улмаар илүү их хий ялгарах боломж бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

Одоогоор 1.2 их наяд шоо фут метан хий бүхий боломжит нөөц байгаа гэх мэдээллийг гаргасан.

Талуудын байгуулсан гэрээ нь Гурвантэс орчмын бусад уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчидтэй харилцаагаа бэхжүүлж, хөгжүүлэхэд гол нөлөө үзүүлэх зүйл хэмээн талууд харж буй.

Тухайлбал, "ТМК" нь ойролцоох нүүрс олборлогч Монгол Алт ХХК (МАК)-тай энэ оны гуравдугаар сард эрчим хүч олборлох гэрээ байгуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэсэн хийгээ МАК-д орон нутгийн эрчим хүчний бөөний үнээр худалдахаас өмнө талбайдаа эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах юм байна. Мөн туршилтын ажлын явцдаа үйлдвэрлэсэн усаа МАК-ийн нүүрсний уурхай руу дамжуулах хоолойгоор нийлүүлэх ажээ.

Гурвантэс XXXV төслийн хүрээнд 8400 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан хайгуулын ажил хийснээр төслийн хүрээнд бий болсон хий дэмий үрэгдэхгүй хэмээн талууд мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button