ДЭЛХИЙСонин хачин

Дөрвөн хөллөж явдаг гэр бүлийг эрдэмтэд судалж байна

Турк улсад амьдарч, дөрвөн хөллөж явдаг гэр бүлийг эрдэмтэд судалж байна. Уласын гэр бүлд урьд өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй шинж тэмдэг илэрсэн аж. Тэднийг “BBC” агентлагт “Дөрвөн хөллөж явдаг гэр бүл” нэртэй нэвтрүүлэг хийн онцолж байжээ.

Уласын гэр бүлийн гишүүдийн биеийн бүтцийг судалсан Британи гаралтай эрдэмтэн Николас Хамфри 19 хүүхдийн 6 нь дөрвөн хөллөж явдаг гэдгийг илрүүлсэн аж. Тэрбээр “Түүх байтугай шинжлэх ухааны хамгийн ер бусын уран зөгнөлд ч гэсэн орчин үеийн хүмүүс амьтны төлөв байдалдаа буцаж очсон талаар гардаггүй. Хүмүүс бусад амьтдаас ялгадаг зүйл юу вэ гэвэл бид хоёр хөл дээрээ алхаж, толгойгоо өргөж явдаг төрөл зүйл юм” гэсэн байна.

Туркт очиж Уласын гэр бүлийг судалсан эрдэмтэд деволюци явагдсан байх магадлалтай гэж үзжээ. Харин Хамфри үүний эсрэг үзэл бодолтой байгаа юм. Тэрбээр деволюци явагдсан гэж үзэх нь үл хүндэтгэсэн явдал, дээрээс нь шинжлэх ухааны хувьд боломжгүй гэж хэлжээ.

Тус гэр бүлийн хүмүүсийн бага тархи жижгэрсэн байсныг эрдэмтэд илрүүлсэн байна. Мөн тэдний араг ясны бүтэц хүнээс илүү сармагчинтай төстэй байсныг Ливерпүүлийн их сургуулийн судлаачид тогтоосон аж.  Анатомийн хувьд өөр байгаа ч хүүхдийг багаас нь хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн нь үүнд нөлөөлсөн байж магадгүй гэж эрдэмтэд үзэж буй.

Эх сурвалж: Lad Bible

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button