Гадаад мэдээДЭЛХИЙ

“Chandrayaan-3” хөлгийн даалгавар дуусаж “унтуулав”

Наймдугаар сарын 23-ны өдөр Энэтхэг улс “Chandrayaan-3” хөлгөө сансрын өмнөд туйлд газардуулсан. Тус хөлөг хоёр долоо хоногийн хугацаанд туршилтын ажлаа явуулж дууссан тул унтраасан байна.

Энэтхэгийн Сансар Судалгааны Байгууллага (ISRO) “X” буюу хуучин Твиттер дээр мэдэгдэл хийхдээ “Chandrayaan-3” хөлгийг унтах горимд оруулсан, гэхдээ зай хураагуурыг нь цэнэглээд хүлээн авагчийг нь асаалттай орхисон гэжээ. “ISRO” нэмж бичихдээ “Дахиж явуулах судалгааны ажил гарвал амжилттай гүйцэтгэнэ гэдэгт нь итгэж байна. Тэгэхгүй бол сар дээр Энэтхэгийн элчин сайдаар үүрд үлдэнэ” хэмээсэн аж.

Сар дээр газардсанаасаа хойш 100 метр гаруй замыг туулж, ингэхдээ хүхэр, төмөр, хүчилтөрөгч болон бусад элементүүдийг сарны өмнөд туйлаас илрүүлжээ. “Chandrayaan-3”-ийг унтраахтай зэрэгцэн Энэтхэг “Aditya-L1” хөлгөө нарыг судлахаар хөөргөсөн билээ. “Aditya-L1” нь 1.5 сая километр замыг туулж, “Lagrange point-1” буюу тэнцвэртэй байрлалд судалгаа хийж болох бүсэд очих юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button