Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон: Вакцинаас болж нас барсан гэх хүмүүсийн 10 хувийг л задланд оруулсан

Японд Ковид-19-ийн вакциныг хийж эхэлснээс хэдэн цаг эсвэл өдрийн дотор нас барсан 2 мянга орчим хүний 10 хувийг л задланд оруулсан талаар “Asahi Shimbun” мэдээлжээ. Тус улсад коронавирусийн вакциныг тарьж эхлээд хоёр жил зургаан сар гаруй хугацаа өнгөрсөн.

Тус улсын засгийн газраас томилсон шинжээчдийн зөвлөл вакцин нас баралттай холбоотой эсэхийг үнэлэх боломжгүй гэж мэдэгдсэн юм.  Тэгвэл 2 мянга орчим цогцсын 10 хувийг л задлан шинжилгээд оруулсан гэх мэдээллийг сонссон нэг Япон эрдэмтэн сэжигтэй гэж үзэж буй бүх нас баралтад задлан хийхийг уриалсан байна.

Осакагийн Анагаах ухаан, эм зүйн сургуулийн шүүх эмнэлгийн профессор Коичи Сүзүки “Цөөн тооны задлан шинжилгээ хийсэн тул нас барсан тохиолдлуудыг үнэлэх боломжгүй” гэж хэлжээ. Задлангаас олж авсан мэдээллүүд хангалтгүй байгаа тул тэрбээр илүү олон задлан хийх шаардлагатайг онцолсон юм

Японы хууль зүйн анагаах ухааны нийгэмлэг өнгөрсөн он мэдэгдэл гаргахдаа сэжигтэй нас баралтуудын талаар илүү нарийвчилсан мэдээлэл авахын тулд илүү олон задлан шинжилгээ хийхийг зөвлөсөн байна. Мөн Коичи Сүзүки “Үхлийн шалтгааныг тогтоох системийг сайн нягталж үзэх шаардлагатай” гэсэн аж.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button