Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын зөвлөх асныг Конгрессыг үл хүндэтгэсэн хэрэгт буруутай гэж үзжээ

Дональд Трампын худалдааны зөвлөх асан Питер Наваррог Конгрессыг үл хүндэтгэсэн хэрэгт буруутай гэж үзсэн байна. Шүүх түүнийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хорооноос явуулсан зарлан дуудах бичгийг эсэргүүцсэн гэх дүгнэлтээс хүрчээ.

2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Вашингтон хотод болсон үймээнийг шалгасан Ардчилсан намын хороо түүнийг мэдүүлэг өгч, бичиг баримтаа хүлээлгэн өгөхийг хүссэн юм. Гэвч тэрбээр үүнээс татгалзсан тул 12 хүний бүрэлдэхүүнтэй шүүх Наваррог үл хүндэтгэсэн хоёр зүйл ангиар буруутгасан байна.

Наварро шүүх хурал болохын өмнө Трамп баримт бичиг, харилцаа холбоог илчлэхээс хамгаалдаг хуульд зааж өгсөн эрх мэдлээ ашигласан тул шүүхийн дуудах бичгийг биелүүлэх шаардлагагүй гэсэн юм.

Гэвч АНУ-ын дүүргийн шүүгч Амит Мехта Наварро үүнийг өмгөөллийн хэрэгсэл болгон ашиглах боломжгүй гэж үзжээ.

Шүүгч Мехта Трамп тус зарлан дуудах хүсэлтэд эрх мэдлээ албан ёсоор ашигласан гэх нотлох баримтыг танилцуулаагүй гэсэн юм. Харин өмгөөлөгч Стэнли Вүүдвард Наварро шаардлагыг биелүүлээгүй нь санамсаргүй үйлдэл, алдаа байсан байж магадгүй гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button