Бизнес мэдээ

ЮнионПэй картаар гүйлгээ хийгээд 10 хувиа буцаан аваарай

Төрийн банкнаас Монгол Улсын иргэдийн хамгийн ихээр аялж, худалдан авалт хийдэг Урд хөршид ЮнионПэй картаар гүйлгээ (ПОС терминал төхөөрөмжид уншуулж гүйлгээ хийх, онлайн худалдан авалт хийх) хийгээд нийт үнийн дүнгийн 10 хүртэл хувиа буцаан авах урамшуулалт аяныг энэ сарын 15-наас 10 дугаар сарын 14-ны өдрийг дуустал зарлаж байна.

Аянд оролцохын тулд Та Төрийн банкны ЮнионПэй картыг хэрэглэдэг, хугацаа нь хүчинтэй ЮнионПэй карттай харилцагч байхад л болох аж.

Хэрэв Та Төрийн банкны ЮнионПэй картгүй, эсвэл ЮнионПэй картын хугацаа дууссан бол 09-р сарын 15-ны өдөр буюу аян эхлэхээс өмнө картын төрлүүдээс сонголтоо хийж захиалаарай.

Захиалгаа Төрийн банкны ibank.mn вэбсайтыг ашиглан онлайнаар болон Төрийн банкны салбарт очиж захиалах боломжтой юм.

Аяны талаар болон ЮнионПэй карт захиалахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны State Bank of Mongolia фэйсбүүк пэйж хуудас болон банкны вэбсайт хаяг www.statebank.mn, мөн лавлах 1800-1881 утаснаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button