С.Бямбацогт: Эхний ээлжинд АНУ-ын Сан Франциско хот руу нислэг үйлдэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2023.09.13/ ээлжит хуралдаанаар гаргасан зарим шийдвэрүүдийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт дараах мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр улдсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн баталлаа. Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчилсан. Энэ үеэр "Опен скай" буюу АНУ-Монголын хооронд шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулсан. АНУ талаас өндөр ач холбогдол өгч АНУ-ын ТНБД, Тээврийн сайд нар гарын үсэг зурж байлаа.
2002 оноос хойш шууд нислэгтэй болох асуудлыг АНУ талаас байнга тавьдаг байсан ч, Монгол Улс хүлээж авдаггүй байсан. Өнөөдөр ийнхүү ахиж гарч байна.
"Ковид-19" цар тахлын өмнө АНУ руу 60 мянган иргэн нисдэг байсан. 30-50 цаг зарцуулдаг байсан. Тийзний үнэ 2-4 мянган ам.долларын үнэтэй байсан. Одоо шууд нислэгийн үнэ 1000-1500 ам.доллар байна. Харин нислэгт зарцуулах цаг 10-12 цаг байна.
Шууд нислэг үйлдэхэд АНУ-ын иргэний нисэх газраас тодорхой шаардлага шалгуурыг тавьдаг. Энэ шаардлагыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэх чиглэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллана" гэлээ.
-АНУ-ын аль хотууд руу нислэг үйлдэх вэ?
-Эхний ээлжинд бид АНУ-ын баруун эрэг буюу Монголчууд олноор амьдардаг Сан-Франциско хот руу ниснэ. Цаашид АНУ-ын аль ч хот руу нисэх бололцоотой.
-Мөн тэрбээр СХД дэхь автовокзалыг нүүлгэсэн асуудалд дараах байр суурийг илэрхийллээ.
-Хэл амнаас айж зугатсаар ирсэн асуудлыг би шийдсэн. Драгон төвд 20 жилийн турш автобусаар зорчих тээвэр явагдсан. Иргэдэд тухтай биш талаар хэл ам дагуулж ирсэн. Үе үеийн сайд нар шийдэхээс айдаг байсан юм билээ. Галаас зугатдаг байсан. УБ хотын түгжрэлийг бууруулах асуудлаар 800 мянган иргэн зорчиж байна. Машин автобусны зогсоол байхгүй. Нэг хүн нэг гэр бүлийн асуудлаас нийтийн эрх ашиг дээр байх ёстой гэж үзсэн. АТҮТ сонгон шалгаруулалт зарлаж шалгаруулсан. Хууль зөрчсөн эсэхийг шалгах байх. Надад айж ичээд байх зүйл байхгүй. Нэг гэр бүл хүмүүс, хүргэн хадмууд орлогоо алдаж байгаа энэ хүмүүс өөрсдийн ашиг орлогоо бодсон захиалгатай гүтгэлэг мэдээлэл зохион байгуулалттайгаар бичүүлж тарааж байгаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.