НИЙГЭМНийгэм мэдээ

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох хязгаарлалт өнөөдөр дуусна

Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажилтай холбоотойгоор автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор оролцуулах шийдвэрийг өнгөрсөн буюу наймдугаар сарын 26-наас хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тодруулбал,

Наймдугаар сарын 26, 28, 30 есдүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд ТЭГШ буюу 0, 2, 4, 6, 8 тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцсон юм.

Харин наймдугаар сарын 27, 29, 31 есдүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд СОНДГОЙ буюу 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцлоо.

Тэгвэл эл хязгаарлалтын хэрэгжилтийн хугацаа өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдрийн 20.00 цагаар дуусгавар болох юм.

Дугаарын хязгаарлалт үйлчлэх одоогийн бүс хэвээр буюу: 

  • Хойд хязгаар 32-ийн тойрог
  • Зүүн хязгаар чулуун овооны аюулгүйн тойрог
  • Урд хязгаар 120 мянгатын уулзвар
  • Баруун хязгаар Саппорогийн тойрог гэсэн байршлуудад хамаарна.

Дугаарын хязгаарлалт 08.00 цагаас 20.00 цаг хүртэл үйлчилнэ. 

  • 2020 онд 88,344 тээврийн хэрэгсэл 
  • 2021 онд 104,522 тээврийн хэрэгсэл 
  • 2022 онд 97,458 тээврийн хэрэгсэл 
  • 2023 оны найман сарын байдлаар 71,575 тээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлжээ. 

Энэ жил 200 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Одоогоор 600 мянга гаруй бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Энэ оны эхний найман сарын байдлаар нийслэлд 395-485 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа ажээ. Тиймээс түгжрэлд нөлөөлж байгаа тул энэхүү арга хэмжээг авч байгаа хэмээн албаны хүмүүс мэдээлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт 177,540 тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгаас орж ирсэн байна. Зах худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөн их байгаа гэдгийг албаныхан онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button