НИЙГЭМНийгэм мэдээУРЛАГ

Э.Амартүвшин "Травиата" дууриар Японд дуулжээ

Ардын жүжигчин Э.Амартүвшин "Травиата" дуурийг Японд дуулжээ.

Тэрбээр энэ оны нэгдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотын алдарт "Метрополитен" театрын тайзнаа уг дуурьд дуулсан юм. Тэгвэл энэ удаад Япон улсын сонгодог урлагийн тайзан дээр дуулсан байна.

Тодруулбал, Токио хотын "Bunka Kaikan" театрын тайзнаа өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр дуулсан байна. Түүнтэй хамт Итали улсын Ром хотын дуурийн театрын уран бүтээлчид хамтарчээ.

Э.Амартүвшиний хувьд тус дуурийн гол дүр болох Жорж Жермоны дүрийг бүтээсэн юм. Уг дуурийг Японд дахин хоёр өдөр тоглох аж. Энэ сарын буюу есдүгээр сарын 16 болон 18-ны өдрүүдэд тоглох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баярлалаа
Баярлалаа
2023-09-14 21:33

Үнэхээр мундаг хүн юмаа

Холбоотой мэдээ

Back to top button