НИЙГЭМНийгэм мэдээ

Замын хөдөлгөөнтэй холбоотой зөрчил 40 хувиар нэмэгджээ

Улсын хэмжээнд энэ оны наймдугаар сарын байдлаар 288,092 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн сартай харьцуулахад 35.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт зөрчлийн хэргийн

  • 68.7 хувь нь нийслэлд
  • 31.3 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 
  • 96.2 хувийг Цагдаагийн байгууллага
  • 3.8 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 277,434 хүн, 524 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 37 хувиар өссөн бол хуулийн этгээд 2.8 хувиар буурсан байна.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 78.7 хувь нь эрэгтэй, 21.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Үүний дотор дийлэнх буюу 64.4 хувь нь 26-45 насныхан эзэлж байна.

Өнгөрсөн наймдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг долоодугаар сартай харьцуулахад

  • нийгмийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил хоёр дахин
  • замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 40 хувиар
  • Гаалийн тухай хууль зөрчих зөрчил 16.8 хувиар тус тус өссөн байна.

Харин

  • татварын хууль зөрчих зөрчил 30.4
  • төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх зөрчил 30.4
  • хулгайлах зөрчил 14.3
  • хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2.8
  • гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1.6 хувиар буурчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button