НИЙГЭМНийгэм мэдээ

Тэгш, сондгой хязгаарлалт дууслаа. Өнөөдөр 0, 5-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй

Сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажилтай холбоотойгоор автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор оролцуулах шийдвэрийг өнгөрсөн буюу наймдугаар сарын 26-наас хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тодруулбал,

Наймдугаар сарын 26, 28, 30 есдүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд ТЭГШ буюу 0, 2, 4, 6, 8 тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцсон юм.

Харин наймдугаар сарын 27, 29, 31 есдүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд СОНДГОЙ буюу 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцлоо.

Тэгвэл эл хязгаарлалтын хэрэгжилт өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний өдрийн 20.00 цагаар дуусгавар болсон юм. Улмаар өмнөх зохицуулалтаар буюу тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн зохицуулалтаар замын хөдөлгөөнд оролцох билээ.

Жолооч таны тээврийн хэрэгслийн улсын дугаар,

  • 1 ба 6-аар төгссөн бол ДАВАА
  • 2 ба 7-гоор төгссөн бол МЯГМАР
  • 3 ба 8-аар төгссөн бол ЛХАГВА
  • 4 ба 9-ээр төгссөн бол ПҮРЭВ
  • 5 ба 0-ээр төгссөн бол БААСАН гарагт замын хөдөлгөөнд оролцохгүй юм.

Тиймээс өнөөдөр буюу есдүгээр сарын 15-ны өдрийн баасан гарагт 0 болон 5-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй билээ.

Дугаарын хязгаарлалт нь 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд хязгаарлагдсан замаар зорчихгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button