ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Нийт зээлийн хэмжээ 3 их наяд төгрөгөөр өсжээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний найман сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа.
Тэрбээр "Мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны наймдугаар сард 32.6 их наяд төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.7 их наяд төгрөгөөр буюу 21 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Эл үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 16.2 хувиар өссөн. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 11.7 хувиар буурсан байна. Төгрөгөөр тооцоолбол 294 тэрбумаар буурсан гэсэн үг юм" хэмээлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Нийт зээлийн хэмжээ энэ оны наймдугаар сард 25.8 их наяд төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс гурван их наяд төгрөгөөр өссөн тооцоо" гэв.
Б.УУГАНБОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.