ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай

Зэсийн үнэ 8507 ам.долларт хүрч, өслөө

Металлын гол хэрэглэгч Хятадын эдийн засаг тогтворжих шинж тэмдэг илэрч байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Лондонд зэсийн үнэ өсөж, долоодугаар сарын сүүлээс хойших хамгийн өндөр өсөлтийг харуулжээ.

Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ 0.25 хувиар өсөж, тонн нь 8507.5 ам.долларт хүрсэн нь есдүгээр сарын 4-ний өдрөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт билээ. Энэ сарын 4-ний өдрийн байдлаар гэхэд л нэг тонн зэсийн үнэ 8438.5 ам.доллар байсан юм.

Урд хөршийн хувьд наймдугаар сард жижиглэнгийн борлуулалт болон үйлдвэрлэл хурдацтай өсөлтийг харуулж байсан хэдий ч үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад орсноос болж эдийн засгийн үзүүлэлт нь бууралттай гарсан.

Гэсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн салбар сэргэх шинж илрэхгүй бол зэсийн үнийн өсөлт байгаад ч эдийн засгийн өсөлт нь эерэг гарахааргүй нөхцөл байдал үүсэх юм.

Юанийн ам.доллартой харьцах ханш өсөж, улмаар Хятадыг сонирхох хөрөнгө оруулагчид ч даган нэмэгдэж байна. Өнгөрсөн пүрэв гарагт ам.долларын ханш сүүлийн зургаан сарын дээд цэгтээ хүрсний дараа бага зэрэг суларсан.

Энэ үеэр Шанхайн фьючерс биржийн хяналтад байгаа агуулах дахь зэсийн нөөц сарын турш өсөж, долоодугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрээд байгаа юм. Лондонгийн металлын биржид бүртгэлтэй агуулахууд дахь зэсийн нөөц 7-9 дүгээр сард огцом өссөн.

Уг биржид хөнгөнцагааны үнэ 1.2 хувиар буурсны дараагаар нэг тонн нь 2199 ам.доллар болжээ. Мөн цагаан тугалганы үнэ 0.8 хувиар буурч, 25,685, цайр 0.1 хувиар өсөж, 2573, хар тугалга 0.5 хувиар өсөж, 2255, никель 0.9 хувиар буурч 20,170 ам.доллартой тэнцэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button