НИЙГЭМНийгэм мэдээ

Ховд аймаг нөгөөдрөөс 2000 га талбайн эрдэнэшишээ хураана

Ховд аймаг нөгөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж, эрдэнэшишээ хураан авах ажээ. Тус ажлыг аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх юм байна.

Тус аймагт "Арвижих ферм" ХХК усалгаатай газар тариалан эрхэлдэг бөгөөд энэ жилийн хувьд 2000 га талбайд эрдэнэшиш, 500 га талбайд ногоон тэжээл тариалжээ.

Тэгвэл аймгийн хэмжээнд нэг жилийн тэжээлийн хэрэгцээ нь 1000 тонн байдаг бөгөөд хурааж авсан ургацаасаа 3000 тонн даршилсан хүчит тэжээл бэлтгэж, баруун бүсийг хангахаар төлөвлөж байгаа аж.

"Ховд агро парк" төслийн хүрээнд усалгаатай тариалалтыг нэмэгдүүлж, эрдэнэшиш, царгас гэх мэт тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-18 14:20

Ашгүй ашгүй, Баяр хүргэе, Эх орондоо өөрсдийнхөө хүнсийг ингээд зэхэцгээе

Холбоотой мэдээ

Back to top button