НИЙГЭМНийгэм мэдээ

О.Мөнхжин, Б.Гантиг нар таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэхээр шүүх хуралд орлоо

"Их бит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаяр энэ сарын 17-ны өдөр зуурдаар нас барсан билээ. Тэгвэл эл явдалтай холбоотойгоор тус компанийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин болон Б.Гантиг нар шүүхэд хүсэлт гаргасан байна.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас зах зээлд гарсан 67 койны хэргийг мөрдөн шалгаж байгаа билээ. Улмаар тэдэнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, тэднийг хоорондоо уулзахгүй байх арга хэмжээг авсан байдаг.

Өнөөдрийг хүртэл тэд хоорондоо уулзалгүй, хэргийн ажиллагаанд шалгуулж буй боловч Б.Эрхэмбаярын буяны ажилд оролцохын тулд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргажээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан "...тодорхой хүнтэй уулзахыг хориглоно" гэх заалтын дагуух таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр өчигдөр буюу есдүгээр сарын 19-ний өдөр хандсан байна.

Тэгвэл эл хүсэлтийн дагуу тэдний шүүх хурал өнөөдөр болж байна. Тодруулбал, О.Мөнхжин, Б.Гантиг нарын шүүх хурал өнөөдөр 09.00 болон 10.30 цагаас болж байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр одоо Б.Гантигийн шүүх хурал болж байгаа юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button