Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТОЙМ: Зүсээ хувиргасан Д.Наранхүү баригдсанаар, Ш.Раднаасэд сандарч, Т.Аюурсайхан “бийлэгжүү”, Б.Ганхуяг “мэдээлэл тээгч” гэдгээ зарлав

Өнгөрч буй долоо хоногт улстөрийн тогоонд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


-Зүсээ хувиргасан Д.Наранхүү баригдаж, зүгээ буруулахыг Ш.Раднаасэд хичээв-

Өнгөрөгч долоо хоногийн хамгийн том дуулианы эзэн Дамбадаржаагийн Наранхүү гэгч байв. Тэрбээр нүүрсний хэрэг шалгагдаж эхлэх үеэр буюу 2022.12.09-ний өдөр Монгол Улсын хилээр гарч зугтжээ. Энэ нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг баривчлагдсаны яг маргааш гэсэн үг аж. Улмаар БНХАУ-ын Шанхай, Макао зэрэг бүс нутгуудаар зорчин, царай төрхөө хувиргажээ. Нүүр хувиргах мэс засалд орж, хятад иргэдийн нэр дээр байр түрээслэн ашиглаж байсныг /2023.09.15/-ны өдөр саатуулагдаад байна.

Дамбадаржаагийн Наранхүүгийн хувьд Ш.Раднаасэдийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан гэгдэх боловч тийм тодорхой кейс гарч ирээгүй. Харин Ш.Раднаасэд Д.Ариунболд нар Говь-Алтай аймагт хамт ажиллаж, албан байгууллагуудад автомашин, малчдад өвс тэжээл, бэлэн мөнгө зэрэг бэлэг сэлт тараах үер Д.Наранхүү тэдний төлөөлөл байдлаар хэд хэдэн удаа ажилласан түүхтэй.

Мөн УУХҮ-ийн сайд, ШШГЕГ-ын дарга асан, Бригадын генерал Д.Загджавтай ойрын харилцаатай байсан хийгээд Очирваань эмнэлгийн захирал гэдэг нь дэлгэгдэв. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг ажиллах хугацаанд 10 компаниар нүүрс зөөсөн гэгдэж буй.

Энэ өдрүүдэд түүнийг АТГ-ынхан болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар авч ирэхээр ажиллаж буй. Хурууны хээ нь таарч буй ч гадаад паспортын нүүр зураг зөрсөн байдалтай байгаа тухай манай сайт анх мэдээлж байсан билээ.

Хятадад саатуулагдсан Д.Наранхүү нь Ш.Раднаасэд, Д.Ариунболд нарын "нүүрсний" найз байжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.


Хоёр дахь нь УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг байлаа. Тэдний шүүх хуралдааныг энэ сарын 28-ны 14.00 цагт товлосон юм.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ил болсон хэд хэдэн зүйлийг задалж харцгаая.

-Т.Аюурсайханы баахан хөрөнгө ил болж бийлэгжүү нэгэн гэдгээрээ алмайруулав-

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан асар бийлэгжүү нэгэн гэдэг нь тодорхой болов.

  • 2007 оноос 2015 оны хооронд нийт 30 удаа гадаад улс руу зорчихдоо эрэгтэй брэндийн костюм оруулж ирж, худалдаалдаг бизнесээрээ 50 мянган ам.долларын хадгаламжтай болжээ.
  • Ааваас нь өвлөгдөн ирсэн, өөрөө ч нэмж цуглуулсан өндөр үнэ бүхий маркны цуглуулгаараа 2017-2021 оны хооронд 44 мянган ам.доллар, 34.5 мянган еврогийн орлого олжээ.
  • 2017 онд нэр бүхий УИХ-ын гишүүдтэй Чили болон Перу улсад зорчихдоо хоёр ширхэг номин чулуу хилээр оруулж ирж. Жижгээр нь өөртөө хөөрөг, томыг нь н.Даваажав гэх хүнээр дамжуулан БНХАУ-ын иргэнд 30 мянган ам.доллароор худалджээ.
  • Турк улсаас бизнес хийх гэж ирсэн хуурай, ах дүүгийн харилцаатай хүмүүстээ байр түрээсэлж, 33 мянган ам.доллар авсан. 2012 онд Туркд зочлон очихдоо 50 мянган ам.доллар гээд нийт 100 мянган ам.долларыг гар тээшээр Монгол Улсын хилээр оруулж иржээ.

Тэр ерөөс брэндийн костюмны, маркны, үнэт чулууны наймаачин, байр түрээслэгч бизнесмен аж. Ингэж ариун цагаан хөдөлмөрөөрөө хөрөнгөтэй болж түүгээрээ алтан морь цутгуулж, морины жүчээ барьсан болж таарав. Гэхдээ тэр брэндийн костюм, үнэт чулуу, өндөр үнэлгээтэй маркуудаа хэрхэн авсан эх үүсвэрээ шалгуулах, тайлбарлах хэрэгтэй болох нь.


-Б.Ганхуяг нүүрсний хулгайн асар их мэдээлэл тээгч гэдгээ зарлав-

Хоёрдугаарт, Б.Ганхуяг нүүрсний хулгайн тухай асар их мэдээлэл тээгч боловч, түүнийгээ хэлэхгүй нуугч гэдэг ойлголт

Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр тэр ардаа хамгаалалттай мэт асар чанга дуугарч чадсан. Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Солонгосчуудад орд зарсан тухай хүртэл цухуйлгаж, үг дайсан.

Харин сүүлийнх дээр нь тэр нэгэн хачирхалтай эргэлт хийсэн. Тодруулбал, түүний “Нүүрсний" гэх хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, чиглэлээр хамтран ажиллъя. Хамтран ажиллах хүнээр намайг тогтоож өгч, намайг болон ар гэр, хамаатан садныг минь хамгаалалтад авч өгнө үү" гэх хүсэлт.

Энэ бол “Би одоо л ам нээе, надад их мэдээлэл байгаа” гэх мессеж байх боломжтой. Есөн сар ганцаараа хоригдчихсон түүний шүүхээр орохын өмнөх үг.


-“60 тэрбум”-ын схемийн автор Т.Бадамжунай буюу Т.Аюурсайханы өмгөөлөгчийн үг -

Гуравдугаарт, сайд асан Т.Бадамжунайгаар дамжуулж "60 тэрбум"-ын схемийг хэрэгжүүлсэн байх боломжтой, ноцтой сэжүүрийн үзүүр Т.Аюурсайханы өмгөөлөгчийн үгнээс цухуйв.

Нэгэн цагт МАН-ын албан тушаалын хуваарилалт, санхүүжилтийн захиран зарцуулалтын ерөнхий менежер явсан гэгддэг хүн бол Т.Бадамжунай.

“Т.Бадамжунай гуай 2018 оны хавар "Эрдэнэс тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан гэдгийг хэлдэг. “Хувийн зүгээс дүүгээ дэмжих талаас нь бодоорой” гэж Б.Ганхуяг хэлсэн. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэж мэдүүлэг өгсөн байсан” гэдэг Т.Аюурсайханы өмгөөлөгчийн үг.

Нэхэн санавал, 2018 онд тухайн үеийн Ерөнхий сайд гэдэг нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. ЭТТ ХК-ийн захирлаар ажиллаад жил хүрээгүй Д.Ариунболдыг авч хаяад, Б.Ганхуягийг тавьж байсан түүх бий.

Нэг дороос | Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэргийг шүүхэд шилжүүлж, энэ сарын 28-нд товлолоо нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-23 09:27

Оюун эрдэнэ шудрага.ес гээд яриад байх юм . Өвөр түрийнд нь сүүдэр дор нь олон хулгайчууд байх юм .Хотгор шанагаас эхлээд гадны тагнуул гэх нөхдүүд, �######� бөөр илээч нар , оффорчин , хэрүүлч ,поп газрын наймаачин, нүүрсний хулгайч , НДС, ЭМДС , ЖДҮХС н хорлогчид бүгд Оюун эрдэнийн нөмөр нөөлөг д�##�баан дор сайд сайд хийгээд явж байх юм.МОНГОЛ ПОП Сайдтай улс хөгжих үү.Яг дарханы зам,нефтьний үйлдвэр шиг ажил нь зогсчихсон ам нь цорвойчихсан новшнууд юм

Зочин
Зочин
2023-09-23 09:37

МАНынхан эхнээсээ бас сүүлчээсээ зүсээ хувиргаж эхлэв.өнгө төрхөө хувиргасан ч үнэн түүх олоод л ирнээ .МАНгаруудаа.Коммунизм гэх нэрээ социол демократ Гончигдоржоос гуйж
нэрээ өөрчилж бүртгүүлж авсан хог ШААРНУУД шүү та нар

Зочин
Зочин
2023-09-23 10:30

МАН-ийн хулгайч нар ёстой нэг шившигээ дэлгэж байх шив дээ. Бузар хүн хогнууд.

Зочин
Зочин
2023-09-23 10:55

Нөгөө еөк еөк асан акулууд энэ муу жараахайгаа бидний т�##�аар ам нээвэл чинь �##�на шүү гэж зан�##�хийлсэн байж таарлаа шүү

Зочин
Зочин
2023-09-23 10:56

ТТ цахилгаан станц дээр ямарч хийсэн ажилгүй баахан хуурамч матери�##� бүрдүүлсэн Кампучи компаныг МАН тендерийн ялагчаар зүтгүүлэх болсон. Ард нь хэн байсан гээ. Цааш нь ярих уу яах уу ...Чойжилсүрээн

Хотын унаган залуу
Хотын унаган залуу
2023-09-23 19:33
Reply to  Зочин

Ярь ярь Увсын хазгай мурий хэлтэнг

Мөнх
Мөнх
2023-09-23 15:37
Reply to  Зочин

Улс Монголоо бодоод ярьдаг л газар

Зочин
Зочин
2023-09-23 11:14

Латин Америкийн улсаас 2 чулуу авчираад бизнес, амьдр�##�ын бат�##�гаагаа хангасан юм биз дээ. Гайх�##�тай доромжлол, өөр шигээ тэнэг хүниыг хуурч баыгаа юм байхдаа

иргэн
иргэн
2023-09-23 13:18

Баримттай л мэдүүлэг биш бол өөрийгөө хамга�##�ж юу ч хэлж гүтгэж ч мэдэх нөхөр гэж харагддаг. Ганхугийг Хүрэлсүх томилж ээ. Энэ бас л сонин содон байж мэдэх . Үгүй ч байж болно. Үүнийг үнэнээр нь хэлэх хүн бол Ганхуяг. ахин хэлхэд баримтгүй л бол осолтой л доо.

Зочин хн
Зочин хн
2023-09-23 22:27
Reply to  иргэн

ЭНЭ ГАНХУЯГ, АЮУРСАЙХАН НАРЫН ХУЛГАЙ ЧИНЬ ЯВЖ ЯВЖ НӨГӨӨ ХҮРЭЛСҮХРҮҮ ҮЗҮҮР НЬ ОЧИЖ ХОЛБОГДОХООР ЮМ БАЙНАДАА

Хахахаха
Хахахаха
2023-09-23 15:10

Сонгуулийн өмнөх шоу тэгээд л мартагдана. Дахиад л сонгуульд ялна тэгээд л дахин идэж ууна энэ зовлон мөнхөд үргэлжлэн. Тэнэг ард түмэнтэй Азийн гөлөг улс

Зочин
Зочин
2023-09-23 16:00

Загджавын хамсаатан юм бол буруу гарын гэдэг нь ойлгомжтой шдээ

Зочин
Зочин
2023-09-23 16:39

Манай еөк ч нэр холбогдоод л бгаамдаа оюука яаж зохицуулах юм бол нямбатар ямар үүрэг авсан бол ...

Зочин
Зочин
2023-09-23 17:41

Эх орны баялгыг ард иргэдээс хулгайлаж баян дүр эсгэн амьдрагсад одоо яаж хүний нүүр харах ьэ үр хүүхэддээ юу гэж хэлэх вэ үйлийн үрийг яах вэ. Бадамжунайдаад байждээ

Зочин
Зочин
2023-09-24 01:08

Хүрэлбаатар гэгч юм болгонд нэр нь холбогдох юм. Одоо бас наранцогт гэгч гар хөлөө эрдэнэс монголд тавиулчихаад юу л хийж байгаа болдоо

Зочин
Зочин
2023-09-24 12:28

Аюурсайхан шиг бизнес хийгээд тийм амар баяжчихдаг бол өнөөдөр Монголоор дүүрэн Аюурсайхан шиг баячууд байх ёстой бусуу.

Холбоотой мэдээ

Back to top button