Улс төрийн мэдээ

ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин айлчлан ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно. Түүнчлэн ирэх даваа гарагт болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хуралд оролцох юм.

Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Өнөөдөр (2023.09.24) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

бензиний хоригт монголыг оруулахгүй байх талаар ярилцаасай

Зочин
Зочин

Монголыг яагаад бензиний хоригт оруулсныг хамгийн түрүүнд асууж ярилцах хэрэгтэй Зандкаа!!!

Зочин
Зочин

Бензины хоригт оруулж байгаа араас нь ирж өгөөмөр зан гаргаж сайн хүн болох гэсэн арчиагүй бүдүүлэг дурак иван

Элдэв Очир
Элдэв Очир

шантаж хийх л гэж яваа биз

Холбоотой мэдээ

Back to top button