ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин айлчлан ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно. Түүнчлэн ирэх даваа гарагт болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хуралд оролцох юм.

Хүндэт зочныг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс угтан авлаа. Өнөөдөр (2023.09.24) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шантаж хийх л гэж яваа биз
бензиний хоригт монголыг оруулахгүй байх т�##�аар ярилцаасай
Монголыг яагаад бензиний хоригт оруулсныг хамгийн түрүүнд асууж ярилцах хэрэгтэй Зандкаа!!!
Бензины хоригт оруулж байгаа араас нь ирж өгөөмөр зан гаргаж сайн хүн болох гэсэн арчиагүй бүдүүлэг дурак иван