Алтны бизнест нэр холбогдсон Я.Билэгдэмбэрэл саатуулагдаж, Б.Ганхуяг шүүгдэхэд бэлэн болжээ

Өнгөрөгч долоо хоногт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Экологийн цагдаагийн албаны тасгийн дарга асан, хошууч Я.Билэгдэмбэрэлийг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулсан тухай мэдээлэл цацагдсан.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж буй аж. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын цагдаагийн байгууллагын хамгаалалтад авсан талбайд “нинжа” нарыг оруулан, удаа дараа хахууль авсан гэж буруутгаж буй гэх.
Я.Билэгдэмбэрэлийн араас Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга асан, дэд хурандаа Б.Ганхуяг, Экологийн цагдаагийн албаны дарга асан, хурандаа Ш.Цогбаатар нарын нэр зүй ёсоор дуулддаг.
Тэдний нэр хууль бус алт олборлолттой холбогдоод багагүй хугацаа өнгөрсөн байна.
Нэгдүгээрт, Сэлэнгэ аймгийн, Ерөө Бугант сумын нутаг "Бугант 16" гэх газрыг цагдаагийн хамгаалалтад авсан нэрийдлээр төрийн болон хууль хяналтынхан өөрсдөө алт ухах, бизнес хийх сүлжээ үүсгэсэн гэх нутгийн иргэдийн хардлага 2022 онд гарч байв. Цахим орчинд энэ тухай хөвөрч байсан удаатай.
Хоёрдугаарт, Хууль бусаар алт ухаж, Ерөө голийг бохирдуулж, байгаль сүйтгэгч “нинжа” иргэдийн хэргийг дарж, шан харамж авч хөрөнгөжсөн гэх хэргийн тухай нутгийн иргэд мэдээллэсэн гэгдэж буй.
Гуравдугаарт, Ш.Цогбаатарын даалгавраар Б.Ганхуяг, Я.Билэгдэмбэрэл нар ажилласан гэх.
Чухам аль нь ч бай хууль бус алт олборлолт, авлигын хэрэгтэй холбогдох аж. Өнгөрөгч оны сүүлээр тэдэн дээр нэмээд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн ч нэр дуулдаж байв. Гэхдээ өдгөө Я.Билэгдэмбэрэлийн л нэр ганцаараа үлдэн цагдан хоригдож, шалгуулж эхлээд байна.
Я.Билэгдэмбэрэлийн хувьд: Экологийн цагдаагийн албанаас гарчихсан тэрбээр ДХИС-д ажиллаж байгаа. Өдгөө Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх 461-т нотлох баримтад үндэслэн АТГ-аас саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
Б.Ганхуягийн хувьд: Өнгөрсөн өвөл цэргийн байнгын тэтгэвэрт суусан. Мандал сумын цагдаагийн даргаар ажиллаж байхад Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж татаж байж.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаал хашиж байхдаа албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж, шүүгдэх гэж буй. Өнгөрөгч Наймдугаар сарын 22-нд АТГ шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ.
Ш.Цогбаатарын хувьд: Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчихсан. Тэрбээр, Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг Хятадын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-иас авлига авдаг байж болзошгүй гэх хэрэгт нэр холбогдон бичигдэж байв.

Өмнө нь хүргэсэн Сэлэнгийн дарга нар "Бугант-16"-г хамгаалалтад авсан нэрийдлээр ухаж, алтны сүлжээ үүсгэсэн үү нийтлэлийг ЭНД дарж уншина уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагдаагийхан гэж ийм л шившигийн малнууд байдаг юм даа !
миний үед ийм хөгийн цагдаагийн нэр хүндийг унагасан новшнууд байгаагүй шүү ганц хоёр дарганцаруудыг тооцвол одоо бүүр өлөн болчихсон новшнууд байна даа чааваас сайхан мөрдөс дүрэмт хувцас ажил алба хайран байна даа
хөгийн нахаль зантай шдээ цагдаа нар үе уламжлагдаад ирчихсэн юм шиг нэг тийм хөгийн
Балиар юм аа
50/ 50 хувиар алтаны нинжатай нийлж алт ухуулдаг маш олон газарт ба цёг нэг парга бол цулайтлаа баяжаад буур доллорыг ямар мөнгө шэдэг юм бэ гд томорч ба гэсэн 300кг 400кг адт ухсан улсуудыг хамгаалаад өрөө нэххээр цагпаа нар дарамтлсан гд шоронд хорьж ял өгөөд ба тгхээр маш их мөнгө авдаг болоод тгж амиараа хамгаалж бгаа
Ээ чааваасдаа мөрөөрөө байж чаддаггүй олон түмэн цагдаа нарын нэр хүндийг шавартай нь хутгаж хаялаа даа
Америк хятадыг барахаа байж байгаа юм байна даа
Ийм хөгийн амьтад л төрийн албан ар өврийн хаалгаар ороод өөрсдийгөө бусдыгаа баллах юм хийгээд явж байдаг байх нь байна шдээ. Цэвэрлэх хэрэгтэй бүгдийг
DЯмар муухай юм бэ
Гар буу өгч боломж олгох хэрэгтэй.
Цогбаатар маш их шуналтай хүн
Үе үеийн цагдаагийн дарга хурандаа нар яагаад баян тарган амьдраад байна. Ёс зүйгүй хуулийг гууль болгож байгаа бас нэг новшнууд гэж
tsagdaa baas bolson itgelt baihgvi
Монголын цагдаа бөх гэх мэтийн улсууд улаан луйварчин хулгайч есөн муу шид нь бүрджээ
Эд нартай гэмт хэргийн хэрцгий бүлгийнхан нэгдэдэг юм!
eroogiin altiig sumiin toriin alban haagchid boloh gazariin Ariunbat, tsagdaa Batnast, baigal orchinii Batamgalan ... ali ert uhsan humuusshdee
Яана вээ, яана вээ...Юун Байгал хамгаалах, Байгалийн эздийн барж дуусашгүй Нэхэлд орлоо доо