Top StoriesУЛС ТӨР

Сэлэнгийн дарга нар "Бугант-16"-г хамгаалалтад авсан нэрийдлээр ухаж, алтны сүлжээ үүсгэсэн үү

Сэлэнгэ аймгийн Бугант сум нинжа нарын гарт сүйдлээ гэж аль арван жилийн өмнө халаглаж байцгаав. Энэ асуудал одоо ч үргэлжилсээр. Тодруулбал, Бугант сумын "Бугант-16" гэдэг газарт одоо нинжа нар битгий хэл орон нутгийн төр захиргаа, хууль хүчний байгууллагынхан нэгдэж, газар ухаж байгаа тухай мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

-Бугант тосгоны "Бугант-16" гэх газрыг аймгийн онцгой байдлын болон цагдаагийн газар хамгаалалтад авсан нь үнэн-

Нэгдүгээрт: Тухайн сумын Засаг даргын Тамгын газрынхан буюу төрийн байгууллагынхан ямар ч хараа хяналтгүйгээр ухаж байгаад хөөгдсөн гэх мэдээлэл

Хоёрдугаарт: Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн цагдаагийн дарга, Экологийн цагдаагийн даргатай нийлж, сүлжээ үүсгэн одоо ч ухсаар байгаа гэх мэдээлэл байна.

Хоёрдугаар мэдээллийн тухайд хамгийн хачирхалтай нь "Тухайн газрыг цагдаагийн хамгаалалтад авч, нөхөн сэргээлт хийж байгаа гэх нэрийдлээр нууцаар алт олборлож байна" гэдэг нутгийн иргэдийн мэдээлэл юм.

Эл мэдээллийг нягталж үзэхэд "Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагын хамгаалалтад тухайн газрыг авсан" гэдэг нь батлагдав.

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар Н.Лхагвадорж ажиллаж буй. Тэрбээр Мандал сумын Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нөлөөллөөр аймгийн засаг ноён болсон гэгддэг. 2021 оны арваннэгдүгээр сарын 18-нд аймгийнхаа ИТХ-ын олонхын саналаар томилогдож байв. Томилогдуутаа л өөрийн найз болох Мандал сумын цагдаа Б.Ганхуягийг аймгийн цагдаагийн газрын дарга болгосон гэх.

Гэтэл нэгнийгээ албан тушаалын томилгоогоор дээш татаж нэгдсэн найзууд ашиг сонирхлоо ч нэгтгэж буй бололтой. Тэдэн дээр Экологийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогтбаатарын нэр нэмж дуулдаж буй.

Тэгвэл нутгийн иргэдийн өгч буй мэдээллээр, Төр захиргааны болоод хууль хяналтын тэргүүнүүд нь нийлж байгаад өөрсдөө алт ухаж, бизнес сүлжээ үүсгэсэн гэх хардлага байна. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Бугант сумын нутаг "Бугант 16" гэх газарт эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цагдаагийн хамгаалалтын өнгөлөн далдлалтаар нөхөн сэргээлт нэрийдлийн дор үнэхээр нууцаар алт олборлож байгаа юу гэдэг асуудал сөхөгдөж байна.


Алтны асуудалд нэр холбогдоод буй хүмүүсийн намтар түүхийг хөврүүлж, хөрөнгө орлогыг нь үзвээс:

Н.Лхагвадоржийн тухайд: Засаг даргаар томилогдсоных нь маргаашаас л иргэд эсэргүүцэж бичил жагсаал хийж байсан удаатай. Мөн 14 хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 3-нд Нутгийн удирдлагын ордны зөвхөн гадна фасадыг 350 саяд хийхээр төсвийг баталж, тендер зарласан нь хэл ам дагуулж байв.

ХОМ: 2020 онд бүх орлого нь нэмэгджээ

  • Өөрийн орлого: 2017 онд сумын засаг дарга байхад 16 сая байсан орлого 2020 онд аймгийн ИХТ болоод 75 сая болжээ
  • Гэр бүлийн орлого: 2017 онд 2 сая, 2020 онд 11 сая
  • Орон сууц: 2017 онд 200 сая, 2017 оноос 350 сая болжээ.
  • Автомашин: 2017 онд 100 сая, 2018-2020 он хүртэл 115 сая
  • Мал: 18 сая
  • Газар: 100 саяын үнэ бүхий 10га
  • Хадгаламж: 2017 онд байхгүй байсан ч, 2020 онд 45 сая болжээ.

Б.Ганхуягийн тухайд: Мандал сумын цагдаагийн даргаар ажиллаж байхдаа адуу мал наймаалцдаг алдартай нэгэн байсан гэгдэж байна.

ХОМ: 100 саяын зээлээ дарж, 178 саяын хадгаламжтай болжээ

  • Өөрийн орлого: 2017 онд 110 сая байсан бол 2020 онд 193 сая болжээ
  • Гэр бүлийн орлого: 2017 онд 12 сая байсан бол 2020 онд 1.5 сая болжээ
  • Орон сууц: 2017 онд 380 сая байсан ч, 2018 оноос 335 сая болон буурчээ
  • Автомашин: 2017 онд 20 сая, 2020 онд 21 сая болжээ
  • Мал: 2017 онд 214 сая, 2020 онд 260 сая
  • Хадгаламж: 2017 онд хадгаламжгүй байсан бол 2020 онд 178 сая
  • Авлага: 2017 онд 65 сая, 2020 онд 125 сая
  • Зээл: 2017 онд 100 сая байсан ч 2020 онд зээлгүй болжээ.

Ш.Цогтбаатарын тухайд: Нийслэлийн хяналтын прокурор, Эрүүгийн цагдаад ахлах төлөөлөгч, хэлтсийн дарга. 2008-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дүүргийн цагдаагийн хэлтэст хэлтсийн дарга, 2018 оноос Нийслэлийн цагдаагийн Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байна. 2020 оны аравдугаар сард ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшиж байв.

ХОМ-ийг нь шүүх гэсэн боловч олдсонгүй.

-Өмнөх удирдлагуудын балаг дуусаагүй байхад...-

Сэлэнгэ аймгийн удирдлагууд ийм асуудалд нэр холбогдож байгаа нь анхны тохиолдол биш.

Аймгийн өмнөх Засаг дарга Ш.Оргил, Цагдаагийн газрын дарга А.Энхбат нарыг иргэдээс хураасан дэрвэгэр жиргэрүүг зарж, борлуулсан хэрэгт холбогдсон. Улмаар прокурорын газраас түүнд авлига, албан тушаалын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсантай холбоотой гэх мэдээлэл байна. Сүүлд "Эрүүл мэндийн шалтгаанаар” гэж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байв.

Ерөө голын сав газраас хууль бусаар алт олборлож байсан гэх хэрэгт шалгуулж шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийн дунд Ерөө сумын Засаг дарга асан М.Ганбаатар байдаг гэх мэдээлэл өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан. Тэрбээр 90 гаруй нөхөрлөлд ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон хэрэгт буруутгасан гэгддэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-01 08:43

Vnen shv Selengin Bugant tosgon bol vneheer hairan bolson bnlee !! Tom Tom lobotiktoi mashinuud binzen shathuun hvnsee awah geed tuvd n orj ireed zogsson haragddag !! Uul us gazar nutagaa uhuulaad mungund nvd n sonhorson zasag darga Tsagdaa n bvgd niilsen bnlee haramsaltai !!! Gazar uhaj alt awaad bayajaad bn geed bgaa hvmvvs bol ene nasni l tvr zuurin tansaglal hool chin shv !! Gazar shoroo uul usaa uhsan hvmvvsin vilin vr n vr hvvhded n irdeg shv !!!

Зочин
Зочин
2022-12-01 08:43

тэр ойлгомжтой ш дээ яаж зүгээр хараад суугаад байх вэ дээ нэр барьж цаагуураа дарга нар хулгайгаа хийсэн байж л таарна ш дээ

Зочин
Зочин
2022-12-01 09:14

МОНГОЛЫН ХУУЛИНД ЗАХИРАГДАХГҮЙ ШИЛДЭГ МЭРЭГЖСЭН ХУЛГАЙЧ НАР БОЛ ЦАГДААГИЙН ДАРГАНЦАРУУД БӨГӨӨД ТЭД УЛС ОРНОО БАЙТУГАЙ ЭЭЖ ААВ ЭЛГЭН САДНАА Ч ХАЙРЛАХ СЭТГЭЛГҮЙ ЦЭВДЭГ МАНАФАКТУР БООЛ ШИГ ЗҮГЭЭР Л ДЭЭСИЙХЭЭ БООВЫГ ХӨХӨЖ ДООДСОО АЛДАГ ЗОДДОГ ИЙМ Л ХҮМҮҮС .ХЭЗЭЭНЭЭСЭЭ СЭЛЭНГИЙХЭН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН ЯНХАН БӨГСЧИДӨӨРӨӨ УЛСДАА ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ХҮМҮҮС ЭНЭ МЭТ ЮМ БОЛ ТЭДЭНД ЮУ Ч БИШ.ИХ ЗАВААН БАЛИАР ШОРОНЖСОН УЛСУУД БАЙДГИЙГ МОНГОЛ МЭДНЭ ГАЙХАХ ЯВДАЛГҮЙ СЭЛЭНГИЙХЭНД ЭР ЭМГҮЙ ШОРОНГООР ДАМЖААГҮЙ ХУЛГАЙЧ НАР ЦӨӨХӨН ШҮҮ БЫСДА ГЭЖ ЛАЛАРЫН АЙМАГ ЖААХАН ТАРИА БУДААНЫХАА АЧААР АМЬДАРСАН БОЛООД БАЙГАА ЮМ

Зочин
Зочин
2022-12-01 09:19

Аймаг болгонд л иймэрхүү дунд гарын мафи хэлбэртэй, зохион байгуул�##�ттай төрийн �##�бан хаагчдын бүлэглэл байна аа

Зочин
Зочин
2022-12-01 09:39

Iim setgelgeeg baij bolgoh handlagiig suulgalaaa arga hemjee awaacheee

Зочин
Зочин
2022-12-01 09:44

новшнуудыг буулгаач дээ

Зочин
Зочин
2022-12-01 10:59

Орон нутаг гэлтгүй ажлын байрны ш�##�г�##�т хийж бүтээж буй ажлын тайлантай танилцаж байнга хян�##�т тавьж байх хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-01 10:59

Иймэрхүү хумихнуудыг битгий давраа авах ёстой арга хэмжээгээ аваад хийж чадах шударга хүнд нь ажлыг нь өг

Энхжин
Энхжин
2022-12-01 11:13

Өмнө нь энэ нөхдүүдийг үнэхээр даам гарцан гэж нутгийн хүн ярьж байсан. Үнэн юм байна. АТГ энэ хүмүүсийг ш�##�гаад хариуцлага тооцоочээ!!!

Ганаа
Ганаа
2022-12-01 11:19

Ene 2 s#aag alban tushaalaas ni abj hayhgui bol hezee ch zogsohgui!!!! Shunal ni hezee ch duusahgui!! udahgui chinii nutgiig uhah bolno!!!!

Зочин
Зочин
2022-12-01 11:24

Бүр б�##�айр ингээд байж болдог юм гэсэн заншил тогтоочихсон зэвүүн гаруудад авах ёстой арга хэмжээг нь авааачээ

Зочин
Зочин
2022-12-01 11:53

Харах царайны хурандаагийн мөрдөс зүүсэн хулгайчууд л байна дөө.

Зочин
Зочин
2022-12-01 11:59

muusain ymnuudad awah estoi arga hemjeeg ni aw2

Нямбаа
Нямбаа
2022-12-01 13:07

Сүүлийн үед төрийн �##�баны хулгайч дээрэмчид улам бүр олшироо юу даа гэмээр мэдээ гардаг боллоо шүү.Төрийн �##�ба нэг аймгийн, ганц нэг иймэрхий долоогч нарын хавчуурга бүхий бүтэц бүрдэлдэхүүнтэй болсон нь үнэн ч юм уу.Улс орон төр засгийг ийм болгож байгаа шунахай сул дорой хүмүүс шангаа хүртэнэ дээ.Дээрээ хийх ёстой ажлаа хийхээсээ илүү гэмт хэрэг худ�##�ч хулгай ярьж сууд�##� бөглөдөг иргэдийн тархийг хандлагыг өөрчилдөг сайд дарга нэртэй үйлдэл үг санаа бодлоос нь өмхий үнэр ханх�##�сан хүн дүрст баг өмсөгчид их боллоо шүү таминээ...

Gah2
Gah2
2022-12-01 14:08

Orgil atsiig sain shalga

Зочин
Зочин
2022-12-01 15:21

Тархиан ажилуулж мэддэггүй гэдсэндэээ хий шахсан новшнуудыг ажлаас нь х�##�ах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-12-01 15:22

Usgui gazar bichil uurhaig n demjeed nohon sergeeltiig n hiilgeed irgedee oruulaach huuli hynaltiin baiguulga hamgaalt nereer oorsdoo shaagaad duuslaa zun baahan tsagdaa nar shoroo zooj ugaaj baigaad barigdaad ajilgui bolson odoo deeguuree husaad duusahnee

Зочин
Зочин
2022-12-01 22:08
Reply to  Зочин

Ер нь хэвлэл мэдээллээр мэдээлэгдээд байгаа шударга бус хулгайч луйварчдын хэргийг татаж ш�##�гадаг хян�##�тын хариуцсан байгууллага байна уу.энэ их олон асуудлыг ш�##�гахад АТГ-ын хүний нөөц орон тоо хаанаач хүрэлцэхгүй байгаа нь үнэн болохоор ЗГ ганц чөдрийн морио орон тоог нэмж чадхвхижуулах хэрэгтэй байна.олон жилийн өмнөх шиг гэмт хэргийн нөхцөлтэй харьцуулахгүй цар хүрээ том болсон их цаас цаг зарсан ажил юм шүү дээ.ЗГ анхаараасай билээ

Зочин
Зочин
2022-12-01 22:35

Ха ха энэ цагдаагийн дарга нарын б�##�аг дуусахгүй гэж. Аль амар хялбар хууль бус ашигтай гэсэн с�##�бар болгонд л байна. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж

Чимэг
Чимэг
2022-12-03 11:02

Айхтар хөрөнгөжөөд бгаа бд�##� бол тодорхой бх даа 1т �##�бан туша�##� эрх мэдэлтэй болсон байд�##�.

Зочин
Зочин
2022-12-03 13:30
Reply to  Чимэг

Ерөө голын гүүрэн дээр харуул хамга�##��##�т гаргаад ард иргэдийг оруулдаггүй.бид гүүрэн дээрээ гарч зураг авөхын тулд хамга�##��##�танд нь бичигт баримтаа үзүүлдэг.Жимс жимсгэнэ ургамлаа түүж чадахгүй бхад том том машинууд хараа хян�##�тгүй ордог.нутгийн иргэдийг хөөж өөрсдөө ухдаг.энд маш том анхаар�##� хандуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button