Энэ жилийн Азийн спортын 19-р их наадамд Монгол Улсаас 403 тамирчин, 129 дасгалжуулагч, албаны хүмүүс буюу нийт 532 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.
Өнөөдөр жүдо бөхийн тэмцээнд эмэгтэй 57, 63, 70 эрэгтэй 73, 81 кг-ын жинд медальтнууд тодорно. Эмэгтэй 70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ Балбын Пунам Шрестаг ялсан. Гэхдээ БНАСАУ-ын Сон Хун Мунд торгуулиар өвдөг шорооджээ.
Дараа нь хүрлийн төлөө барилдах эрх авахаар Ираны Мирьям Барбатыг цэвэр ялсан юм. Одоо Ням-Эрдэнэ БНХАУ-ын И Чен Фентэй хүрлийн төлөө барилдана.
Эх сурвалж: МҮОХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.