Датаграфик шилэн данс
Дата: Үндэсний номын сан 45 саяар цаасан хайрцаг худалдаж авна
Үндэсний номын санд “Ном зөөх цаасан хайрцаг” авахад 45 сая төгрөгийн тендер зарласан байна. Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 26-наас эхлэн оролцогчийн материалыг хүлээн авч, 10 дугаар сарын 4-нд хаана.
Тус бараа бүтээгдхүүний тодорхойлолтыг Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо баталсан байна. Цаасан хайрцаг нь 500 мм урт, 300 мм өргөн, 350 мм өндрийн харьцаатай байх бөгөөд 10 мянган ширхэгийг худалдан авна.
Эх сурвалж: www.tender.gov.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.