УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Шадар сайд ОХУ-ын Онцгой байдлын сайд А.В.Куренковтой уулзлаа

ОХУ-ын Онцгой байдлын сайд, дэслэгч генерал А.В.Куренков Монгол Улсад айлчлал хийж байна. Түүнийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2023.09.27/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан “Цаашид гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, болзошгүй гамшиг, ослын талаарх мэдээ, мэдээллийг журмын дагуу шуурхай солилцох, хүн хүч, техник тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, дадлага сургуулийг тогтмолжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх, харилцан солилцох болон бусад хэлбэрээр харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байна" хэмээсэн юм.

Мөн тэрбээр уур амьсгалын улмаас дэлхий нийтийг хамарсан гамшиг ослууд нэмэгдэх хандлага бий болж энэ чиглэлээр хамтран ажиллан, Санкт-Петербург хотын Гал эсэргүүцэх албаны их сургуульд суралцаж буй Монгол алба хаагчдын тоог нэмэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.

А.В.Куренков Шадар сайдтай санал нийлж буйгаа илэрхийлж эрэн хайх, аврах чиглэлд хүний нөөцийг бэлтгэхэд илүү анхаарахаа хэлсэн байна. Тэрбээр хил орчим хүний буруугүй үүсдэг гамшиг осол, ой, хээрийн түймэр зэрэг асуудлыг бууруулахад хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж ажиллах шаардлагатай байгааг нэмж хэлсэн юм. Мөн Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аврах албадын хамтын ажиллагааг бүрэн бэхжүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ А.В.Куренков өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button