Сурталчилгаа

Капитрон банк 2023-2024 оны Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигтэй xамтран ажиллаж байна

Капитрон банк Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээг өнгөрсөн тавдугаар сард үзэглэсэн. Хамтын ажиллагааны хүрээнд “Ченгду 2021” олон улсын оюутны универсиад наадамд оролцсон Монголын оюутны сагсан бөмбөгийн шигшээ багийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажилласан билээ.

Тэгвэл энэ удаад 2023-2024 оны оюутны лигийг Капитрон банк ивээн тэтгэж, “Капитрон оюутны лиг” нэрээр зохион байгуулах гэж байна. Тус лигийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, Капитрон банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Б.Чандмань, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч О.Тэнүүн нар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Капитрон банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд урлаг, спортыг дэмжих бодлогынхоо дагуу ийнхүү оюутны лигийг ивээн тэтгэн оролцож байгаа юм. Оюутны сагсан бөмбөгийн лигт Монголын 30 гаруй их, дээд сургуулийн 50 орчим баг оролцохоор бүртгүүлээд байна.

“Капитрон оюутны лиг”-ийн нээлтийн тоглолт ирэх сарын 4-нд UG arena спорт цогцолборт өнгөрсөн оны шилдэг 4 багийн тоглолтоор эхэлнэ. Ингэснээр цаашдаа сонгогдсон 7 сургууль дээр лигийн тоглолт үргэлжлэх бөгөөд нийтдээ 450 орчим тоглолт болж, 2024 оны дөрөвдүгээр сард шилдгүүд тодорно.

Капитрон банкны зүгээс оюутны лигийн Ерөнхий ивээн тэтгэгчийн хүрээнд зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэхээс гадна оюутнуудын боловсрол, нийгмийн асуудал хийгээд ажлын байраар хангахад хувь нэмрээ оруулахаар төлөвлөөд байгаагаа нээлтийн үеэр тус банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Чандмань онцоллоо.

Тодруулбал, Капитрон банк лигийн үргэлжлэх хугацаанд хүний нөөцийн сан бүрдүүлэх, оюутан залуусыг хүний хөгжлийн сургалт, илтгэлд хамруулах, “Оюунлаг оюутан” шалгаруулж, жилийн сургалтын төлбөрөөр шагнах зэрэг боловсрол, нийгмийн асуудлыг шийдэхэд чиглэсэн олон ажлыг төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button