Гадаад мэдээДЭЛХИЙ

Эрдэмтэд ДНХ болон шил ашиглаж төмрөөс бат бөх, хөнгөн материал бүтээжээ

Колумбын их сургууль, Коннетикутын их сургууль, АНУ-ын эрчим хүчний яамны Брукхавен дэх үндэсний лабораторийн эрдэмтэд ДНХ болон шил ашиглаж төмрөөс бат бөх хэр нь маш хөнгөн жинтэй материал бүтээжээ.

Ийм хоёр чанартай материалууд маш ховор байдаг. “Cell Reports Physical Science” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгааны ажил нь ирээдүйд инженерийн болон батлан хамгаалахын чиглэлд хэрэг болж магадгүй юм.

Эрдэмтэд ДНХ-ийг үүсгэдэг нуклеотидуудийг ашиглан том молекулт тор үүсгэжээ. Тус судалгааг бичсэн Аарон Майклсон “Энэ торыг илүү тогтвортой, хатуу төлөвтэй материал болгон хувиргаад судлахыг хүссэн. Шилний гол найрлага болох цахиураар бүрхэж судалсан юм” гэж хэлсэн байна.

Судлаачид био-эрдэсжүүлэх арга ашиглан ДНХ-ийн тороо цахиураар хучжээ. Хүний яс био-эрдэсжих замаар хатуу төлөвтэй болдог байна. Энэ аргыг ашиглан 5 нм буюу хэдхэн атомын зузаантай цахиурын давхарга ДНХ-ийн торны гадаргууд үүсгэжээ.

Үр дүнд нь хэдэн микрометр(метрийн сая хуваасантай тэнцэх урт) зузаантай “шилэн” бүрхүүлтэй ДНХ-ын тор үүссэн байна. Ийм жижиг хэмжээтэй материалын бат бөхийг энгийн аргаар хэмжих боломжгүй. Тийм учраас наноидентаци нэртэй арга ашиглаж бат бөх чанарыг нь шалгасан аж.

Туршилтаар шилэн бүрхүүлтэй ДНХ-ийн тор нь гангаас тав дахин бага жинтэй хэр нь дөрөв дахин бат бөх байжээ. Бат бөх, хөнгөн жинтэй материалууд байдаг ч шилэн бүрхүүлтэй ДНХ шиг бат бөх, маш хөнгөн материал өмнө нь байгаагүй юм.

Эх сурвалж: Science Daily

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button