
Цахим орчинд Богд ууланд бугын нүүдэлтай таарсан гэх утга бүхий бичлэг цацагдаад байна. Тодруулбал, замаар зорчиж явсан машинтай иргэдийг зорчих хөдөлгөөнийг хааж, олон тооны буга уул руу өгсөж буй агуулгатай аж.
Гэвч энэхүү үйл явдал нь Богд ууланд байтугай Монголд ч биш бөгөөд иргэд олон нийтэд буруу ташаа мэдээлэлд итгэн, бичлэгийг түгээсээр буй юм.
Богд ууланд буга бий. Гэхдээ бичлэг дээрх шиг олон тооных биш аж. Тодруулбал, Хустайн байгалийн цогцолборт газраас Богд хаан уулын дархан цаазат газарт өмнө нь 10 халиун буга нутагшуулж байсан бол 2020 онд хоёр согоо, 10 гаруй халиун буга нэмж нутагшуулж байсан билээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.